“АВА-хэрэглээний зан үйлийн шинжилгээ” сургалтын арга зүйг нэвтрүүлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн холбооны санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Тус өдрийг тохиолдуулан Аутизмд хийсэн аялал ТББ, Турк улсын Собе аутизмын сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран “АВА-хэрэглээний зан үйлийн шинжилгээ” сургалтын арга зүйг нутагшуулах, багш нарыг чадваржуулах сургалтыг явуулж байна.

 

 

Сургалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, хөгжлийн төвд 10 дугаар сарын 10-14-нд явагдах бөгөөд тусгай боловсролын багш, эцэг эх, асран хамгаалагч нарын төлөөлөл 60 хүн оролцож байна.

 

 

Аутизмд хийсэн аялал ТББ нь Турк Улсын аутизмын хүрээний эмгэгтэй (АХЭ) хүүхдийг хөгжүүлэх сургалтыг Турк улсын Станбул хотын 8 сургуульд нийтдээ 80 гаруй Монгол хүүхдүүдийг хамруулан зохион байгуулж Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлж байгаа талаарх туршлагыг судалжээ.

 

 

Иймд энэхүү сургалтын системийг Монголд нэвтрүүлэх тал дээр туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, Турк улсаас мэргэжлийн терапист-багш нарыг Монголд урьж ирүүлэн эцэг эх, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, мэргэшүүлэх, Турк Улсын тусгай хэрэгцээт боловсролын систем, сургалтын чанар, стандарт, арга барилыг судлан Монголдоо АВА-гээр мэргэшсэн хүмүүсийг бэлтгэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top