ФОТО | "Disability expo" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability Expo 2022" арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор өчигдөр /2022.11.20/ зохион байгууллаа.

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцуулав.

 

 

Ийнхүү энэ жилийн "Disability Expo 2022" арга хэмжээ нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдэл гэсэн өргөн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэл дээр тулгуурласан анхны арга хэмжээ болж амжилттай зохион байгуулагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top