ХБИ-ийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн судалгааны тайланг хэлэлцүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.6.8-д заасан Хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээг шинээр нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа хийх, журам, дүрэм боловсруулж, туршиж нэвтрүүлэх чиглэлийн дагуу бодлогын суурь судалгааг нийт 35 холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох хүмүүст есдүгээр сарын 29-ны өдөр хэлэлцүүллээ.

 

 

Хэлэлцүүлгээр ажил, мэргэжлийн сэргээн засалтын талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөц, тулгамдаж буй асуудал, олон улсын үйлчилгээний тогтолцооны загваруудтай танилцаж, ХБХХЕГ нь ажил, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг өргөжүүлэх, нэвтрүүлэх талаар Монгол Улс дахь тогтолцооны зураглалыг гаргаж, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг туршиж нэвтрүүлэх ажлыг цаашид зохион байгуулахаар ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top