Украинаас эрдэнэ шиш ачсан хөлгүүд Испани, Италийг зорив

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Эрдэнэ шиш болон улаан буудай ачсан таван хөлөг онгоц Украины боомтоос Испани, Итали, Тунисыг зорин хөдөлжээ.

Тус хөлгүүд нийт 116 мянга гаруй тонн улаан буудай, эрдэнэ шиш болон бусад бүтээгдэхүүн ачсан байна.

II Lila хөлөг онгоц 32.7 мянган тонн эрдэнэ шиш, Sann Tro хөлөг онгоц 26.5 мянган тонн улаан буудай, BC Raeda хөлөг 24 мянган тонн улаан буудай ачин Испанийг зорьсон бол Rizabey хөлгөөр Италид 22 923 тонн улаан буудай, Doga K хөлгөөр 10 мянган тонн улаан буудай Тунист очих аж.

Өнгөрсөн долоодугаар сарын 22-нд Истанбулд НҮБ, ОХУ, Турк болон Украины оролцоотойгоор Украины гурван боомт болох Хар тэнгис, Одесс болон Южноегоос үр тариа гаргах коридор байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top