Уул уурхайгаас орон нутагт орж ирдэг мөнгийг ИЛ БОЛГОЖ, хуульчилж өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.28/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэдэд өгдөг хандив, тусламж маш ойлгомжгүй, далд явж ирсэн. Үүнтэй холбогдуулж уул уурхайн компанийн үйл ажиллагааг тасалдуулах, хөөж туух зэрэг асуудал гардаг. Тиймээс энэ харилцааг ил болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх, нээлттэй болгох зохицуулалт хийнэ. Судалгаа хийхэд жилд нийт 75.5 тэрбум төгрөгийг зургаахан аймагт өгсөн байгаа юм. Тэр нь тайлан байдаггүй, дутмаг байдаг. Энийг хуульчилж уул уурхайн компани, аж ахуйн нэгж иргэд тухайн оронд хандив тусламж өгөхөөр бол зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд өгнө. Энэ бол нэлээн том зохицуулалт, далд байдаг зүйлийг ил болгосон зүйл гэж үзэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top