Д.Сарангэрэл: Бид 1500 өрхийн хүүхдийг камерын өмнө авчрахгүй

2022 оны 09 сарын 27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшин доогуур гэх айлуудыг “УЛНЫ АЙЛ” гэж нэрлэдэг талаар ярьсан нь олны дургуйцалтай тулгараад байгаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ийн сайд болон тус яамны удирдлагууд өнөөдөр /2022.09.27/ мэдээлэл хийлээ.

Энд тодотгоход олон улсад “BOTTOM” гэж хэрэглэдэг үгийг “УЛ” хэмээн оруулан хэрэглэжээ. Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан “Та хариуцлага хүлээж, огчрох уу?” гэдэг асуултад сайдтан ямар нэг хариулт өгөлгүй хэвлэлийн хурлаас гарч явсан юм.


Тэрээр мэдээллийн эхэнд “Өчигдөр Төрийн ордонд Нийгмийн бодлого байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцсон томоохон хэлэлцүүлэг боллоо.

Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг “УЛНЫ АЙЛУУД” хэмээн нэрлэж, болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа юуны өмнө ХҮЛЦЭЛ ӨЧИЖ байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа.

Бидний хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын цар хүрээ агуулга, ач холбогдол их өндөр. Өчигдрийн хувьд хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үг дээр гол акцент өгч байх шиг байна лээ.

Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнээр ад шоо үзэх, доош нь хийх санаа бодол надад огтхон ч үгүй. Харин яаж ард иргэдээ ядуурлаас гаргах вэ гэдэг л хамгийн том гол зорилт байгаа. Хоёр жил халамжаас хөдөлмөрт гэж ярилаа. Чухамдаа яг юу, юу хийх юм бэ, бодит ажлаа цаасан дээр буулгаад ажлаа эхэлье гэдэг энэ л санаа. Үүнээс биш хэн нэгнийг дорд үзэх, хөрөнгө чинээгээр нь ялгаварлах тийм санаа огтхон ч үгүй.

Саяны хэллэгийг надад мэргэжлийн хүмүүс бол ингэж хэрэглэдэг юм гэдэг санааг хэлсэн болохоос ялангуяа халамжаас хөдөлмөрт шилжүүлэхдээ сонголтыг нь хамгийн ядуугаас нь саяны олон улсын жишгээр хэрхэн яаж хэрэглэдэг тэр орчуулгынх нь үгийг хэрэглсэн нь миний алдаа болсон. Үүнийгээ буруу гэж үзэж байгаа. Цаашдаа үгийн сонголт дээр анхаарах ёстой гэдэг дээр бүрэн дүүрэн санал нэг байгаа” гэв.

Ингээд Д.Сарангэрэл сайд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-“Улны айлууд” гэж мэргэжлийн хүмүүс орчуулдаг гэлээ. Үүнийг ямар үндэслэлээр хэн, яаж орчуулдаг юм бол?

-Энэ мэдээж хэрэг ХНХЯ-ны болон салбарын мэргэжлийн хүмүүс надад энэ мэдээллийг өгсөн. Гэхдээ өнөөдөр өөрийнхөө хэлсэн үгийг хэн нэгний буруугаас болж би энэ үгийг хэрэглэлээ гэж хэлж чадахгүй. Үгийн сонголтын хувьд миний алдаа байсан. Үүнээсээ уучлал хүсч байна.

-“Bottom” гэдэг үг нь яг ул гэж орчуулагдахгүй, “доод” гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ нь хүнийг нийгмийн байдал, баян ядуугаар нь ялгасан Үндсэн хуулиа зөрчсөн маш том асуудал гаргачихлаа. Та ёс зүйн хариуцлага хүлээх үү?

-Би есөн хүүхэдтэй айлын гурав дахь охин. Хоёр эгч, зургаан дүүтэй. Энгийн амьдралаар өсч өндийсөн хүн. Хамгийн гол нь миний бодож байгаа зүйл амьдралын дутуу хүтүү, зовлон жаргалыг мэдэх учраас энэ чиглэл рүү голлон анхаарч, яаж иргэдээ ядуурлаас гаргах вэ. Жишээлбэл, Хятад улс 1.4 тэрбум хүнээ зарлаад, ядуурлаач гаргачихлаа. Өмнөд Солонгос “Шинэ тосгон” хөтөлбөр хэрэгжүүлээд, 40 сая хүнээ ядуурлаас гаргачихлаа. Яагаад Монголын 3.4 сая хүн ядуу амьдрах ёстой юм бэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол хүний төлөө яам. Тийм учраас амьдрал ахуй нь хүнд байгаа хүмүүстээ бодит дэмжлэг үзүүлье. Энэ яаманд байгаа төсөв, улсын боломжийг үүн рүү чиглүүлье гэдэг гол зорилтыг өмнөө тавьсан. Энэ нь Засгийн газрын зорилт байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө, ойлгуулах гэж л ийм зүйлийг хэлсэн. Ер нь энэ үг хэллэгийг мэргэжлийн түвшинд олон жилийн турш хэрэглээд эхэлсэн юм билээ. Надад ингэж нэрлэдэг юм гэдэг мэдээллийг өгсөн. Би үүнийг дамжуулсан. Үүнээс тэр хүн надад дамжуулсан, үүнээс болоод би алдчихлаа гэж би хэлж чадахгүй.

-Та 1520 айл сонгоод сургалт хийнэ гэлээ. Эдгээр айлаас нэг, хоёр хүн сонгогдоод сургалтад сууж, мэргэжилтэй боллоо. Гэтэл үр хүүхэд, эргэн тойрных нь хүрээнд таны хэлсэн болчимгүй гэж байгаа үгнээс үүдсэн ялгаварлан гадуурхалт, цаашлаад ямар нэг том асуудал үүсэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Бид 1500 өрхөө олны өмнө гаргах, нөхцөл байдлыг нь харуулах, хүүхдийг нь камерын өмнө авчирах асуудлыг хийхгүй. Тийм учраас аль айл, ямар түвшинд орсныг олон нийтэд зарлах шаардлага болохгүй. Тиймээс таны хэлээд байгаа тийм зүйл болохгүй гэж бодож байна. Бидний гол зорилго шоудаж, рекламдаж, энэ айлыг ядуурлаас гаргачихлаа гэхээс илүүтэй Монголын нэг айл ч гэсэн ядуурлаас гарч, өрхийн орлого нь ахиж амжилтад хүрэх нь чухал.

1520 өрхийн тухайд үүнийг ХНХЯ сонгохгүй юм аа. Үүнийг зах зээл дээр ямар ажил, мэргэжил илүү эрэлт хэрэгтцээтэй байна вэ гэдгийг судалдаг мэргэжлийн компани судална. 1500 өрхөө ажил хөдөлмөртэй болгох ажлыг Монголын Улаан загалмайн ахалж хийнэ. 1500 өрхийн нэг гишүүн нэг мэргэжил эзэмшинэ гэсэн үг. Үүнийгээ хоёр сарын турш сурах юм. Ингээд ажлын байранд нь багш нар дагалдаж, хянаж байх юм. Энэ хугацаанд ар гэрт нь асуудалтай хүмүүс байвал тэдний асуудлыг давхар шийдээд явна. Хоёр жилийн хугацаанд тухайн гэр бүлтэйгээ аижлласаар байгаад саяны шүүмжлэлт өртөөд байгаа хүнд байдлаас нь бүрэн гаргаад, өрхийн орлого нь 1-3 сая төгтөгт хүрэх ийм л зорилгыг агуулж байгаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.198) 2022 оны 09 сарын 28

Яг үнэндээ ул айлууд ул чигээрээ үлдчихлээ.

0  |  0
Иргэн(59.153.112.198) 2022 оны 09 сарын 28

Бид ул биш гэж жинхэнэ улууд дуугарсанхгүй. Харин, шоучин, намчин, олонд танигдах гэсэн мөнгөний далчгар гарууд л жагслаа. Тэднийг дээрээс шидсэн чулуу жагсаалаа. Одоо Сангийн сайдаа онцруул. Тэр илүү хортой шйлдэл хийж байна. Эмэгтэй нь улнаас гаргаж шагай орчим авчрах, эрэгтэй нь хүүхдийн мөнгийг өгөхгүйгээр улны тоог нэмэх тухай ярилаа. Жагсагчид, пост коммeнт сэвэгчид хүнийг хүйсээр бүү ялгаварла. Адилхан жагсаад огцруулчих

0  |  0
Зоч(103.161.242.135) 2022 оны 09 сарын 27

Орчуулгын хэлэн дээр гадаад өвөрмөц хэллэгэндээ гаршсан хүнийг олж тавимаар болждээ. Махчлан орчуулдаг, монгол хэлнийхээ ч утгыг сайн мэддэггүй хүнийг тавьчихаар ёстой хэлийг ална гэдгийн сонгодог жишээ болоод өнгөрөв үү дээ...

0  |  0
Уншигч (194.230.144.169) 2022 оны 09 сарын 27

Uneniig helsen Hund über oshootei.\nBodit uneniig helsen sarangereliig uzen yadahiin orond 30 jil iluu hugatsaand mongoliig husaj hulgailj tasraltgui bayjij holjson nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid hamtarch mongoliig guilgachin bolgoson...\nOrondoo barigdaj otond idegdsen navsgar mongol guilgachid gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg...\n

0  |  0
Уншигч (194.230.144.169) 2022 оны 09 сарын 27

Uneniig helsen Hund über oshootei.\nBodit uneniig helsen sarangereliig uzen yadahiin orond 30 jil iluu hugatsaand mongoliig husaj hulgailj tasraltgui bayjij holjson nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid hamtarch mongoliig guilgachin bolgoson...\nOrondoo barigdaj otond idegdsen navsgar mongol guilgachid gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg...\n

0  |  0
Уншигч (194.230.144.169) 2022 оны 09 сарын 27

Uneniig helsen Hund über oshootei.\nBodit uneniig helsen sarangereliig uzen yadahiin orond 30 jil iluu hugatsaand mongoliig husaj hulgailj tasraltgui bayjij holjson nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid hamtarch mongoliig guilgachin bolgoson...\nOrondoo barigdaj otond idegdsen navsgar mongol guilgachid gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg...\n

0  |  0
Уншигч (194.230.144.169) 2022 оны 09 сарын 27

Uneniig helsen Hund über oshootei.\nBodit uneniig helsen sarangereliig uzen yadahiin orond 30 jil iluu hugatsaand mongoliig husaj hulgailj tasraltgui bayjij holjson nam nertei manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid hamtarch mongoliig guilgachin bolgoson...\nOrondoo barigdaj otond idegdsen navsgar mongol guilgachid gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg...\n

0  |  0
Ард(64.119.22.118) 2022 оны 09 сарын 27

Зөв тэтгэвэрээ тогтоолго

0  |  0
ард(150.129.143.85) 2022 оны 09 сарын 27

” На дне ” хэмээх Оросын сонгодог зохиолыг монгол хэлэнд ”Шоовдор хүмүүс” гэж орчуулсан байдагсан. нийгмийн ёроолд байгаа хүмүүс тус зохиолд хэзээч тэр орчноосоо гарч чадахгүй тухай бичсэн байдаг. Тэр ч яахав ОРОСЫН 19 ЗУУНЫТУХАЙ ӨГҮҮЛСЭН. ГЭТЭЛ АРДЫН ХУВЬСГАЛ ГАРААД 100ЖИЛ БОЛЖ БАЙХАД ОДОО ХИРНЭЭ НИЙГМИЙН ЁРООЛ ЯРИАД БАЙЖ БАЙНА ДАА.

1  |  0
1(202.179.25.173) 2022 оны 09 сарын 27

үгүй яахав уерөнхий санаа нь зөв юм шиг байна англи хэл мэдэхээс амьдрал мэдэхгүй туслахуудынхаа этгээд чамин үгийг туучихжээ, уг нь сэтгүүлч хүн байх аа\n

2  |  1
СЭЖИГ НҮҮРТЭЙН БЭ ??(192.82.78.32) 2022 оны 09 сарын 27

Огцор

1  |  0
Zochin(66.181.161.46) 2022 оны 09 сарын 27

Novsh zail zail,davarchihsn hulgaich vr,huni orol tatanhagch hrldggui shtei.zz

2  |  0
Irgen(64.119.24.111) 2022 оны 09 сарын 27

Ene avgaid yamar humuus urtei bolood end tend ochij said hiigeed yavdag baina

0  |  0
zochin(106.154.129.59) 2022 оны 09 сарын 27

ene emgen ajil hurdan ug ardtumen bayrlaj talhaj sur ⁉️ udii nasalchaad ardtumen dord uzej yavgavlah bolno gej uu yaduu ch gesen setgel ree demjej ujuu saihan setgel.r ardtumen songsond aldaa bj ardtumen dord uzeh setgelgui ug heleh erh ene emgend baih gui ard tumen ugeer doromjlchood yu bodoj naad ajil alband suuna be hurdan ajil laa ugj dald oroo naad yanbii tharai ugiig ardtumen sonsmoorgui

0  |  0
зочин(66.181.161.45) 2022 оны 09 сарын 27

бузар авгай огцор. төрийн мөнгө идэж бөгсөө зарсан муу ***

2  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 09 сарын 27

мал

1  |  0
Top