ФОТО: СХД-ийн VIII хорооны шинэ бүтээн байгуулалтууд

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19
Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.
 
Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна.
 
Тэдгээрийн нэг болох VIII хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
 
1. Баянхошуу дэд төвд дөрвөн айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо
 
2. БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэрэлтүүлгийн ажил Зүүн баянцагааны 1-р гудамж, нуурын 6-р гудамж, нуурын 1,2,3,4,5-р гудамжны баруун үзүүрт, булагтын 2-р гудамжинд нийт 66 ширхэг гэрэлтүүлгийг суурилууллаа. Ингэснээр 8 дугаар хороо 100 хувь гэрэлтүүлэгтэй болж байна
 
3. МУЗГ, НЗДТГ-ын харилцан хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын гэр хороололыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- ийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр үе шаттай хэрэгжүүлж байна
 
4. Хорооны орчныг сайжруулах “Шинэ хороо” төслөөр хашааны өнгө үзэмж сайжруулах ажлын тендэр зарлагдаад байна
 
5. Үер усны улмаас илүүдсэн нуурын усыг зайлуулах хоолой бүхий байгууламжийн зураг төслийн ажил хийгдэж байна
 
6. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Баянцагаан 1, 4-р гудамж, Нуурын 7, 8-р гудамжны гэрэлгүй хэсэгт 45 ширхэг гэрэлтүүлэг суурилуулав
 
7. Камержуулалт ажлын хүрээнд булагтын 1-р гудамжны зүүн үзүүр, Нуурын 1-6,9, ЗБЦ 1-р гудамж 20 ширхэг камер байршуулав
 
8. "Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх" төслийн хүрээнд 2021- 2022 онд 110 айлын ариун цэврийн байгууламжийг шинэчилж, тус айл өрхүүдэд 1100 ширхэг мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна
 
9. “Жишиг гудамж” төслөөр булагтын 2-р гудамжны айлуудын хашаа сайжруулах ажлын зураг төслийг гүйцэтгэж байна
 
10. “Гүнжийн нүдэн нуур”-ын орчинг “Кевико” ХХК-тай хамтран утасгүй интернет орчин үүсгэх ажлыг гүйцэтгэж байна
 
11. Баянхошуу дэд төвийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн 1504м AR2-10 , AR2-11 291,8 метр, AR2-12 173,5 метр, AR2-13 207,9 метр , AR2-14 280,3 метр босоо тэнхлэгийн 953,5 м нийт 2457,5 км авто зам бүрэн ашиглалтад орсон.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top