
Ирэх долоодугаар сарын 19-нд зохион байгуулагдах Нью Жерси мужийн МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр Super Bowl дээрхтэй адил хагас цагийн шоу анх удаа зохион байгуулахаар болжээ. Уг шоунд BTS хамтлаг болон дуучин Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлэхээр болсон тухай зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгдлээ.
Түүхэн дэх хамгийн олон баг буюу 48 баг оролцох энэ удаагийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Дуучин Шакира өнгөрсөн долоо хоногт 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны шинэ сүлд дуу болох "Dai Dai-ийн хэсгээс танилцуулсан бол пүрэв гарагт дууны бүтэн хувилбарыг олон нийтэд танилцуулаад байна.
Уг дууг Нигерийн уран бүтээлч Бурна Бойтой хамтран бүтээсэн бөгөөд "Бид бэлэн" гэх утга санааг илэрхийлсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )