Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад хандан МЭДЭГДЭЛ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзсаныхаа дараа Тусгай Ажлын хэсэг байгуулж, хотын бүх төсөл, тендерийг шалгахыг АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт үүрэг болгосон.

Энэ үеэрээ Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргаснаа олон нийтэд танилцуулсан бол түүний энэхүү мэдээллийн дараа Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн сүлжээнд Мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр энэ үеэрээ "Ерөнхий сайд Н.Учрал улс төрийн өрсөлдөгчөө "намнаж" байна. Иймээс ч нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг, "Туулын хурдны зам" төслийг зогсоох ажлуудыг зохион байгуулсан. Ерөнхий сайд ажлаа аваад зөвхөн надтай ноцолдлоо. Би очсон газраа босгож явсан уу гэхээс унагаж явсангүй. Монгол Улсад хууль байдаг бол хоёулаа эцсээ хүртэл явъя" гэх зэргээр хариу тайлбар өгсөн юм. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(66.181.177.203) 1 секундын өмнө

Энэ хулгайчын өрийг монголчууд төлж ханалаа. Худлаа шааж мөнгө идэх чинь хэрээс хэтэрч улс орноо худалдсан Х.Нямбаатарыг харилцаа холбоо бүхий л компани дарга гишүүдийг нь шалгаж хөрөнгийг хурааж хохиролыг нь бүрэн төлүүлэх ёстой.

0  |  0
Улаанбаатарчууд(66.181.177.203) 5 минутын өмнө

Х.Нямбаатар аа оруулж ирсэн хятдуудынхаа тоог яагаад нуугаад байгаан бэ? Шүүх УИХ гээд чиний авилгал хүрээгүй газар алга!!! Хэрэв засгийн тэргүүн нь чамайг дийлдэггүй юм бол ард түмэн босч хулгайч луйварчидын бүлэг дайэ зарлах болно шүү !!! Монгол хүн цаашид тэсэж чадахгүй чиний нохой аминаас илүү зүйл нэхэх байх шүү!!!!

1  |  0
sdf(103.212.119.74) 5 минутын өмнө

buduuleg sehcen huur shuuu ene. gudamjnii lalar.

2  |  0
Зочин@(43.242.243.183) 15 минутын өмнө

Зөв тэмц

1  |  1
zochin(103.229.123.32) 15 минутын өмнө

erunkhii said ch buteekh bish suidlekh said baina daa, buteen bosgoltyg zogsooj baina , makhj iim bolchikhsonyg unuudur l medej baina uu

1  |  1
Нямка(202.9.41.73) 14 минутын өмнө

Ундны усаа хар тугалгаар бохирдуулах зам болох гээд байгаа болохоор голын ус бүрэлдэх татмаас 200 м холуур явбал зохистой. Гэхдээ өрийн хавх л болох вий

1  |  1
Top