.png)
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт айлд танихгүй хүн орж ирээд заазуурдсан байна гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 9-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тус тоотод оршин суух иргэнийг согтуурсан үед нь үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гэрт нь дайран орж, толгой тус газарт нь 2 удаа заазуураар зүсэж, биед нь гэмтэл учруулсан хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд хаалга, түгжээний аюулгүй байдалд сайтар анхаарч, үл таних хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )