СУРВАЛЖИЛГА: 13 настай хохирогч охиныг буудалд орж ирснийг ресепшн мэдээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны охиныг дэн буудалд хүчирхийлсэн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарлаа.

Энэ талаар тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

Шалгалтын явцад Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 13 настай охин нь мөн насанд хүрээгүй 14 настай Г гэх хүүтэй бэлгийн харилцаанд орсон болох нь тогтоогдсон байна. Хохирогч охины эцэг, эх түүнийг хүчирхийлсэн гэж үзэж байгаа бөгөөд хүүд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа аж.

Тухайн өдөр зочид буудлын ажилтнууд хүүхдүүдийн бичиг баримтыг шалгалгүй оруулснаас үүдэж дээрх хэрэг гарчээ. Хуулийн дагуу зочид буудлынхан насанд хүрээгүй хүмүүст үйлчлэх ёсгүй бөгөөд харгалзах хүнтэй байхыг шаардах ёстой.

Гэвч буудлын ажилтнуудын хайхрамжгүй үйлдлээс үүдэж, ийнхүү хүүхдүүд хэрэгт холбогдон, шалгагдаж эхлээд байна.

БУУДЛЫН АЖИЛТАН: ОЛОН ХОНОГ ГЭРТЭЭ ОЧООГҮЙ ОХИНДОО ЭЦЭГ, ЭХ НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН

Тухайн өдөр болсон явдлын талаар тодруулахаар тус буудлыг зорилоо. Биднийг хоёр эмэгтэй угтсан ч нэр царайгаа нууцлахыг хүсэж, дараах тайлбарыг өгөв.

-Танай буудалд өсвөр насны охин хүчирхийлүүлсэн хэрэг гарсан байна. Хүүхдүүдийн бичиг баримтыг яагаад шалгаагүй юм бэ?

-Тэр өдөр үүрээр гурван залуу орж ирсэн. Харахад өндөр том биетэй залуучууд байсан юм. Бичиг баримтаа үзүүл гэсэн боловч “Гэртээ орхисон. Хамгийн бага нь 18 настай. Бид нар шөнөөр ажилласан учраас хоёрхон цаг унтаад гаръя” гэж гуйсан. Би өөрөө ч шөнийн ээлжээр ажилладаг болохоор тэд нарыг өрөвдөөд, нэг цагийн мөнгө аваад, өрөөнд оруулсан байсан юм.

-Гурван залуу гэлээ. Гэтэл таны залуу гээд байгаа хүмүүс дөнгөж 14 настай хүүхдүүд байсан шүү дээ. Охин хэзээ ирсэн юм бэ?

-Тэр гурван залуу үүрээр орж ирсэн. Одооны хүүхдүүд их өсгөлүүн болсон учраас би хараад мэдээгүй.  

Өглөө 9-10 цагийн үед буудалд орсон хүмүүс гарч ороод, хөдөлгөөн эхэлдэг. Тэр хооронд бид хоёр бусад өрөөгөө хүлээж авах, цагаан хэрэглэлээ солих гээд дээгүүр явж байх хойгуур охин нууцаар орсон байсан.

-Хэн анх цагдаад дуудлага өгсөн юм бэ. Хохирогч охин тэгэхээр гурван залуутай хамт байсан гэсэн үг үү?

-Охиныг орж ирэхээс өмнө хоёр нь гараад явсан байсан. Тэр охиныг орж ирснийг бид нар огт мэдээгүй байсан. Өдөр өрөөгөө хүлээж авах гээд ортол харваас жаахан охин байсан. Тэгэхээр нь энд юу болов гэтэл янз бүрийн юм болсон байсан. Цагдаа дуудаж, иртэл нь тэр хоёрыг гаргаагүй.

-Охиныг орж ирснийг мэдээгүй гэхээр та ажлын байрандаа байгаагүй юм уу?

-Би ээлжээ өгөөд, гэртээ харьчихаад ирсэн юм. Байнга камераа хянаад суух боломж байдаггүй. Цагдаа нар ирээд манай камерын бичлэгийг үзэхэд, хүмүүс гарч орж байх хойгуур охин юу ч болоогүй юм шиг орж ирж байгаа нь харагдсан. Тэр залуутай үерхдэг юм шиг байсан.

-Хүүхдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?

-Үгүй. Би орох үед нь өрөөнд тамхи татаж, архи ууж болохгүй гэдгийг сануулаад оруулсан. Өөрөө ч шалгасан. Элдэв юм байгаагүй. Бид нар цагдаагийн газарт очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Хохирсон гээд байгаа охин олон хоногоор гэртээ очоогүй, гэрийнхнээсээ холбоо тасарсан байсан гэсэн. Ер нь дан ганц манайхаас хариуцлага нэхэх биш, өчнөөн олон хоног гэртээ очоогүй хүүхдээ хаагуур, юу хийж явааг нь эцэг, эхчүүд анхаарч байх ёстой шүү дээ. Гэтэл сүүлд нь бид нараас ганцхан хариуцлага нэхэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хандлага болж байна.

Буудлын ажилтан дээрх тайлбарыг өгөөд, энэ буудлыг эзнээс нь түрээсэлж ажиллуулдаг, хүүхдүүдийг зочид буудалд оруулсан үйлдэлдээ хангалттай хариуцлага хүлээж, торгууль төлсөн гэдгээ хэлж байв.

Хэрэв санаж байгаа бол одоогоос таван жилийн өмнө мөн л 13 настай охин “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүчирхийлүүлж, нас барсан харамсалтай хэрэг гарч, хоёр залуу бүх насаараа хоригдох ял авсан. Дээрх хэргийн тухайд үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж, хяналт тавилгүй ажилдаа хайнга хандаж, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилснээр онц ноцтой гэмт хэрэг гарах шалтгаан болсон юм.

Харин энэ удаад хүний амь нас хохироогүй ч өсөж яваа охин насан туршдаа хар толботой үлдэж, өсвөр насны хүү эрүүгийн хэрэгтэн болох нөхцөл бий болоод байна.

Тиймээс зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж хариуцлагаа ухамсарлаж, хяналт тавих нөгөө талаас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлага бий болоод байгааг сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээллийг бэлтгэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.242.86.41) 2022 оны 09 сарын 16

Manaihan nuguu hohirogchiig buruutgaj eheldgee hiij bnu uuruu yavaad orson gedeg ni ohin durtai bsan gesen ug bish shuu gereesee gaduur honood yavsiin bol joohon noir aviya geed orson blgui 13 nastai huuhed ternii orond etseg enhiig ni buudaliin ajilchidtai hariutslaga yarij huchindsen hun ni yalaa uureh yostoi

0  |  0
Зочин(203.91.115.53) 4 цагийн өмнө

13-тай охидоо хянаач ээ. Юун хар толбо бэ? Өөрөө гүйж ороод хавьтсан байхад хүчирхийлэл гэж үзэх үү?

6  |  0
Zochin(84.54.86.159) 2024 оны 04 сарын 12

Huchirhiilel gej helehed hezuu l uym bna,ooroo nuugdaj orohig bodohod...

4  |  0
Nice(66.181.161.85) 2023 оны 11 сарын 02

Group chaaj dee nice2

0  |  2
11-11(202.126.92.98) 2022 оны 09 сарын 15

Буудлуудыг шалгах ажил хангалтгүйгээс гэмт хэргийн үүр уурхай болж байна

3  |  0
Top