Монгол Улсын иргэн Б энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Улаанчулуутын хогийн цэгээс олдож, ГССҮТ-д хүргэгдэн очоод ухаангүй байсаар хоёр хоногийн дараа нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Талийгаач яаралтай түргэн тусламжийн эмчид өөрийн овог нэр регистерийн дугаараа хэлж өгөөд ухаан алдсан гэх бөгөөд ГССҮТ-ийн эмч нар энэ дагуу өвчтөний түүх нээн эмчилгээ эхэлсэн боловч ухаан оролгүй байсаар нэгдүгээр сарын 27-ны 19.00 цагийн орчимд амьсгал хураажээ.
Харин ар гэрийнхний зүгээс талийгаачтайгаа уулзаж амжаагүй явуулсандаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Учир нь өвчтөн ухаангүй хүргэгдэж ирсэн даруйд ГССҮТ дэх цагдаагийн алба хаагч ар гэрийг тогтоож, мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хоёр хоног ямар нэг ажиллагаа хийгээгүйн улмаас тэд талийгаачтай уулзаж чадаагүй байна.
Иймээс цагдаагийн алба хаагч үүрэгт ажлаа гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч хариуцлагагүй ажилласан байж болзошгүй хэмээн шалгуулахаар гомдол гаргажээ.
Гэтэл ар гэрийнхэнд “2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр мөрдөгч Д.Тулга нь талийгаач ухаангүй байсан учраас харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ар гэрийнхнийг тогтоосон боловч холбогдох утасны дугаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байсан” гэдэг хариуг ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Чинбат өгчээ.
Харин тэдний зүгээс энэ мэдэгдлийг үгүйсгэж байгаа ба зөвхөн нэгдүгээр сарын 25-ны өдөр ажиллагаа явуулсан, талийгаачийг нас барах хүртэл хоёр хоног ар гэрийнхэнд нь мэдэгдэж болох байсан ч цаг хугацаа алдсан, хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн талийгаачийн хаяг, хамаарал бүхий хүмүүсийг олж тогтоосон боловч утасны дугаар нь цагдаагийн мэдээллийн сангаас олдоогүй гэдэгт эргэлзэж байгаа учир дахин нягталж, алдаа гаргасан алба хаагчид хариуцлага тооцож өгөхийг шаардсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Unexer xaixramjgvi xandsan bna ger bvliin 5 xvnii adaglaad neg xvnd ni xel duulgasan bol ingej ger gomdol teen vldexgvi l bx bsn shts.setgelgvi tsagdaa nar ongo mongo xarj ajilaa tal zasaj xiideg
Аливаа асуудалд хүн чанаргүй, хөшүүн хойрго, хийх ажлаа мэддэггүй, мэдлэггүй, боловсролгүй тэгээл бас сонсголгүй, хараа муутай хүмүүс төрийн ажлыг хашиж байгаа нь өнөөдрийн эмгэнэл юм. Тийм хүмүүсийн тоонд ерөнхийлөгч, их хурлын гишүүд, засгийн тэргүүн, засгийн газрын гишүүд, шүүгчид, прокурорууд, цагдаа нар, эмч нар бүгд орж байна, аймшигтай байгаа биз???
Энэ юу яриад байгаа юм бэ ах минь ам бүл 5 уулаа гэтэл нэгнийхэнч утас олдхүй байн гэж байхуу ганц хоёр биш 5 -с олон хүн ардан байхад аав нь эхнэр нь хүртэл байхад яаж ийм хүн итгэмээргүй юм ярьж чадаж байнаа
Цагдаад, төрд ганц утасны дугаар олдохгүй байна гэж байхгүй л дээ, энэ бол илт хариуцлагагүй үйлдэл, ар гэрийнхнийг нь тогтоосон ч утасны дугаар олдоогүй гэдэг бол байж болмооргүй шалтаг шүү
Захын нэг ББСБ зээлдэгч байтугай тэдний ар гэр найз нөхөд НУА-гийн бүх мэдээллийг олчоод байдаг юм даа