Өмнөговийн шинэ музей, театрын барилгууд шилдгээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой "Барилгачдын өдөр-2022" арга хэмжээ өнөөдөр \2022.09.02\ зохион байгуулагдаж байна.

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын хот байгуулалтын танхим хамтран зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын шилдэг барилгыг шалгаруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Говийн байгаль түүхийн музей болон Хөгжимт жүжгийн театрын барилгууд 2022 оны Монгол Улсын шилдэг барилгаар шалгарлаа.

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, "Говийн оюу" ХДС-ын дэмжлэгээр музейн барилгыг барьж ашиглалтад оруулсан ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өм(192.82.76.143) 2022 оны 09 сарын 02

тэнэг сэддорж бас очоод зогсчихож. нөгөө нүх голдогүй гэдэг шиг. одоо энэ пиз шинэ жорлонгийн нээлтэд очино. удахгүй та нар хараарай

1  |  0
Top