ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 09 сарын 01

Өнөөдөр 2022.09.01. Билгийн тооллын 5. Жилийн 244 дэх өдөр бөгөөд он дуустал 121 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 10 минутад мандлаа, 19 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 6 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр дэлхийн олон улсад Хичээлийн шинэ жил эхэлж байгаа бол Дэлхийн Захиа бичих өдөр, АНУ-ын шатрын өдөр, Словакид Үндсэн хуулийн баяр, Узбекистанд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч Жон Жонгүг, АНУ-ын жүжигчин, дуучин, бүжигчин Зэндаяа, Шведийн хоккейчин Густав Нюквист, Голландын хөлбөмбөгч  Рууд Гуллит, Германы Tokio Hotel хамтлагийн дуучин Билл Каулитц, ОХУ-ын мисс, жүжигчин  Ирина Антоненко, АНУ-ын сагсан бөмбөгч, олимпын аварга  Тим Хардуэй нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1449 онд Эсэн тайшийн цэрэг Мин гүрний армийг бут ниргэв.

1581 оны энэ өдөр Ермак Сибилийг байлдан дагуулахаар 840 хүнтэй цэргийн анги байгуулжээ.

1712 онд Христийн номлогч Франсуа Ксавье д’Антреколь Францад захидал илгээн, хятад шаазан хийх нууцыг ил болгожээ.

1827 онд Орост тариачдыг дунд, дээд боловролын сургуульд авахгүй байх зарлиг гарав.

1910 онд Бразилд хөлбөмбөгийн Коринтианс баг байгуулагдсан байна.

1962 онд Иранд газар хөдөлж, 12 мянган хүн амиа алджээ.

1973 онд алан хядагчид Лениний бунханд бөмбөг дэлбэлсэн ч шарил гэмтээгүй байна.

Өнөөдөр үс засуулбал сайн, эд мал арвижна.  

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, гахай. Эл өдөр найз нөхдийг түшиж, элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран, өглөг хандив өгөх, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх үйлд муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top