Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Радио

Хол зайн радио дамжуулалт нь орчин цагийн амьдралд өргөнөөр ашиглаж буй технологийн чухал нэг хэсэг болжээ. Харилцаа холбооны систем нь олон эрдэмтэн, зохион бүтээгчдийн хөгжүүлэлтийн үр дүн юм. Анхны радио аппаратыг Италийн зохион бүтээгч Гульелмо Марконигийн бүтээжээ. Тэрбээр энэхүү утасгүй системийг 1895 онд бүтээсэн.

Завь

Эртний Месопотамын /орчин цагийн Ирак/ Убейдийн соёлын үед буюу МЭӨ 6000 оны үед завийг тээврийн хэрэгсэл болгон анх ашиглаж ирсэн түүхтэй. Убейд соёл бий болж, хөгжсөн Тигр, Евфрат мөрнийг гатлах зорилгоор завийг анх ашиглаж байжээ.

Усны инженерчлэл

19-р зууны сүүлч үед усны инженерчлэл томоохон асуудлыг шийдсэн. Тэр бол айл өрх бүрийг цэвэр усаар хангах, бохир усыг зайлуулах асуудал байв. Хэдийгээр нарийн шийдэлтэй усан хангамжийн байгууламжууд эртний Ромын эхэн үед байсан ч усны инженерчлэл нь ялангуяа бохир ус зайлуулах асуудлыг өргөн хүрээнд шийдсэн билээ. Эрүүл ахуй сайжирснаар халдварт өвчний тархалтыг үлэмж хэмжээгээр бууруулжээ.

Хэл

Хэл яриа хэзээ, хэрхэн хөгжиж эхэлсэн тодорхой баримт үгүй. Ярианы, бичгийн болон биеийн хэл, дохио зэрэг олон хэлбэрийн хэлийг зохиож, ашиглах хүний чадвар нь соёл иргэншлийн хамгийн хүчтэй зэвсэг юм. Энэ системийг бид үзэл санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд ашигладаг. Хэлгүйгээр хүмүүс хамтран ажиллаж, ойлголцох боломжгүй. Хэлгүйгээр бид ийм удаан хугацаанд оршин тогтнож чадахгүй байсан байх.

Шашин

Өнөөг хүртэл шашин хэрхэн үүссэн талаарх нэгдсэн ойлголт байдаггүй. Бидний мэдэх зүйл бол шашин нь ертөнцийг үзэх үзэл, ёс зүй, байгууллага, номлол, үхлийн дараах амьдрал, ер бусын үзэгдэл, хүч, сүнс, соёлын тогтолцоог нэгтгэсэн цогц ойлголт юм. Өдгөө дэлхий дээр 4000 гаруй төрлийн шашин байдаг. Гэрлэлтээс авхуулаад үндсэн хууль хүртэл шашин хүний соёл иргэншилд асар их нөлөө үзүүлдэг.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОнгол(202.9.41.3) 2022 оны 08 сарын 31

Юмыг орчуулж хуулахдаа ойлгомжтой, зөв бичиж баймаар юм.

0  |  0
Зочин(202.126.88.153) 2022 оны 08 сарын 31

Соц үед юм болгоныг л Оросууд нээсэн гэдэг байж билээ, радиог анх Попов билүү нэг Орос нээсэн гээл авдаг байсан, худлаа л байж дээ

1  |  0
Top