Дэлхийг өөрчилсөн ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг төдийгүй дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн олон санаа, бүтээл төрүүлжээ.

Зарим бүтээл нь цаг үеэсээ түрүүлж, хойч үеийн хөгжилд хүрэх замыг тавьсан нь бий. Түүхийн явцад хүмүүний соёл иргэншил хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, зарим тохиолдолд амьдралыг сүйрүүлэх ч чадалтай инженерийн гайхамшгийн гэрч нь болсоор ирсэн. Zindaa.mn мэдээллийн сайт дэлхийг өөрчилсөн бүх цаг үеийн гайхамшигт бүтээлүүдийг цувралаар хүргэж байна.

Хөргөгч

ХХ зууны эхэн үе хүртэл хүнсний болон эмийн бүтээгдэхүүнийг хадгалахад мөс, цас ашигладаг байжээ. Мөс хөлдөөгч машинууд байсан ч эдгээрийг зөвхөн томоохон үйлдвэр, шар айргийн үйлдвэрт ашигладаг байв. Өрхийн хэрэгцээнд зориулсан хөргөгчийг 1920-ээд онд байгаль орчинд ээлтэй хөргүүрийн шингэн гаргаж авсны дараа бүтээжээ.

Хүнсийг хүйтэн орчинд хадгалах боломж хүнсний салбар, хоолны соёлд хувьсгал хийсэн билээ.

Харилцаа холбоо

Цахилгаан холбоо, радио, утсан холбоог нэг бүтээлд нэгтгэх нь буруу ч эд бүгд харилцаа холбоог дэмжих санаан дээр суурилсан бүтээлүүд юм. Самуэл Морз 1836 онд телеграфыг бүтээснээс хойш холбооны технологи өнөөгийн түвшинд хүрэхэд урт замыг туулжээ. Цахилгаан соронзон долгионы тусламжтай дохио дамжуулах гайхалтай санааг ХХ зууны эхээр Никола Тесла, Гульелмо Маркони нар дэвшүүлсэн. Зурагтын удирдлагын тусламжтай өгөх энгийн дохионоос авахуулаад дуу, дүрсийг дамжуулах боломжтой болов.

Хэдэн жилийн дараа интернет гарч ирснээр олон сая милийн зайд буй хүмүүс бие биесээ харж, ярилцах, бүхий л мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжтой болсон.

Үр тогтохоос хамгаалах эм, хэрэгсэл

Үр тогтохоос хамгаалах эм, хэрэгсэл нь хүн төрөлхтөнд энгийн замаар өндөр үр нөлөө үзүүлсэн. Айл өрх бүр амьжиргаагаа дээшлүүлэх, хүүхэд бүрдээ хангалттай халамж, анхаарал тавих боломж гарсан.

Ийм эм, хэрэгсэл өргөнөөр хэрэглэдэг улс орнуудад нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо буурсан. Төрөлтийн хянаснаар дэлхий даяар хүн амын хяналтгүй өсөлтийг аажим ч тогтмол бууруулж байна. Бэлгэвч зэрэг үр тогтохоос хамгаалах хэрэгслүүд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ үзүүлсээр байна.

Бэлгэвчийг XVIII зуунаас хойш хэрэглэж эхэлсэн бол жирэмслэлтээс хамгаалах эмийг 1930-аад онд химич Рассел Маркер  гаргаж авчээ.

Грегорийн тоолол

Ромын Пап лам XIII Грегорийн 1582 онд гаргасан Грегорийн тоолол орчин цагт дэлхий дахинд хэрэглэж буй хамгийн түгээмэл он тоолол. Грегорийн тоолол нь Юлий Цезарийн нэвтрүүлсэн Юлийн тооллын шинэчилсэн хувилбар юм. 16-р зууны сүүлийн хагасаас эхлэн тэр үед ашиглагдаж байсан Юлийн тоолол дахь улирлууд болон жинхэнэ улирлын зөрүү илт мэдрэгдэж эхэлсэн тул Ромын Пап XIII Грегорий тэргүүтэй зөвлөл  шинэ тооллыг 1582 оны 2 сарын 4-нд бэлэн болж, мөн оны 10 сарын 5-ний пүрэв гарагийн дараагийн өдрийг 10 сарын 15-ны баасан гараг гэж тогтоон, засвар оруулсан байна.

Архимедын шураг

Гол, цөөрмөөс цэвэр усыг холын зайд тээвэрлэхэд зориулж МЭӨ III зуунд бүтээсэн эргэлдэх шураг Архимедын зохион бүтээсэн анхны усны шахуурга юм. Өнөөдөр энэ санаа усалгааны ихэнх систем болон ус цэвэршүүлэх байгууламжид өргөнөөр ашиглагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top