ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Өнөөдөр 2022.08.30. Билгийн тооллын 3. Жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуустал 123 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 07 минутад мандлаа, 19 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 2 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр  Олон улсын хүчирхийлэлд өртөн, сураггүй алга бологсдын дурсгалын өдөр, Олон улсын халим загасны өдөр, Дэлхийн наран шарлагын өдөр бол Казахстанд Үндсэн хуулийн баяр, Туркт Ялалтын баяр, Татарстанд БНУ-ын өдөр, Киргизэд Архивын ажилтнуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр АНУ-ын жүжигчин Кэмерон Диас, Беларусын Ерөнхийлөгч  Александр Лукашенко, Английн дуучин Тео Хатчкрафт, Доминиканы тамирчин, 400 метрийн зайн олимпын хошой аварга  Феликс Санчес, Америкийн домогт сагсан бөмбөгч  Роберт Пэриш, АНУ-ын теннисчин Энди Роддик, Их Британийн продюсер  Пол Окенфолд нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1860 оны энэ өдөр Лондонд Их Британийн анхны трамвай үйлчилгээнд гарчээ.

1918 онд  Фанни Каплан гэгч эмэгтэй Владимир Ильич Лениний амь насанд халджээ.

1946 оны энэ өдөр Солонгосын Коммунист нам нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн нам, Хойд Солонгосын хөдөлмөрийн нам болон хуваагдлаа.  

1973 онд Кенид заан агнахыг хуулиар хоригложээ.

1974 оны энэ өдөр Загребт (Югослав) төмөр замын осол болж, 153 хүн амиа алдан, 90 хүн гэмтжээ.

1993 онд Эйфелийн цамхаг 150 сая дахь үйлчлүүлэгчээ хүлээн авлаа.

1995 оны энэ өдөр  Йон Стефенсон фон Течнер, Гейр Иварсёй нар Opera Software компанийг байгуулав.

Өнөөдөр үс засуулбал сайн, эд баялаг төгөлдөр болно.  

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газарт очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top