Дилав хутагтын хойд дүр Манзуширын хийдэд зочлов

2022 оны 08 сарын 24

Дилав хутагтын хойд дүр, Халимагийн тэргүүн лам, Далай ламын ОХУ-дахь төлөөлөгч Тэло Тулку Ринпоче Манзуширын хийдийн туурьд мөргөл үйлдсэн байна.

Энэхүү туурь нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуун модны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт оршдог.

Ринпоче “Би 1991 онд анх Монголд очихдоо энэ туурьд очиж байлаа. Мянга гаруй лам хуврагтай хийд балгас болсон байгааг хараад сэтгэл өвдөж байлаа. Манзушир хутагт, миний өмнөх дүр Дилав хутагт нар хэлмэгдэн баривчлагдаж, шоронгийн нэг камерт хамт хоригдож байсан гэдэг. Манзушир хутагтын одоогийн дүр Энэтхэгт ном үзэж байгаа. Бид хоёр их сайн найзууд. Манзушир хийдийг байгуулсан энэ газар маш онцгой газар. Энд би бясалгал хийх дуртай” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үхсэн баас(192.82.71.113) 2022 оны 08 сарын 30

бичих юм аа олж ядах юм аа

0  |  2
Top