Т.Дэлгэрсайханыг Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

2022 оны 08 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо гэж өнөөдөр /2022.08.23/ Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ерөнхий сайдын тушаалыг танилцуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. 

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж ажиллах, хичээлийн шинэ жилийн нээлтэд бэлтгэх зэрэг цаг үeийн ажлыг тасалдуулахгүй, үргэлжлүүлэн ажиллахыг анхааруулсан байна.

Сануулахад тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан. Түүнийг Ерөнхий сайдыг өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэдэг үндэслэлээр огцруулсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tanil(43.228.130.63) 2022 оны 08 сарын 23

davgui hun shvv ajliin amjilt husie

0  |  0
Z(202.9.46.138) 2022 оны 08 сарын 23

Gaigui l hun haragdjiina

0  |  0
Top