ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Өнөөдөр 2022.08.18. Билгийн тооллын 22. Жилийн 230 дахь өдөр бөгөөд он дуустал 135 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 51 минутад мандлаа, 20 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо шивэрнэ. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 6 хэм дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр Австралид Вьетнамын дайнд оролцогчдыг дурсах өдөр бол Азербайжанд Хилчдийн өдөр, Казахстанд Хилчдийн баяр, ОХУ-д Газар зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Алтан бөмбөрцөг шагналт, АНУ-ын найруулагч, жүжигчин Эдвард Нортон, Аргентины хөлбөмбөгч  Эстебан Матиас Камбьяссо, олимпын 3, дэлхийн 3 удаагийн аварга, Германы цаначин Михаэль Грайс, Японы СМАП хамтлагийн ахлагч Накай Масахиро, Оскарын шагналт америк жүжигчин  Роберт Редфорд нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

МТӨ 293 оны энэ өдөр Венера бурханд зориулсан Ромын хамгийн эртний сүм баригджээ.

1920 онд АНУ-ын Үндсэн хуульд засвар оруулж, эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон байна.

1787 онд Санкт-Петербургт орос ажилчдын эсэргүүцлийн анхны жагсаал болж, 400 барилгачин оролцсон байна.

1862 онд АНУ-ын Миннесотад сиу омгийн индиануудтай дайтаж эхэлжээ.

1968 онд Варшавын гэрээний гишүүн орнууд Чехословак улсад цэрэг оруулах шийдвэр гаргалаа.

1971 онд Австрали, Шинэ Зеланд улсууд цэргээ Вьетнамаас гаргаж байгаагаа зарлажээ.

1991 оны энэ өдөр Михаил Горбачёвыг Крымд гэрийн хорионд оруулав.

2008 оны энэ өдөр мэргэжлийн сүмогийн орос сүмоч Ваканохо хар тамхины хэргээр баривчлагдлаа.

 2011 онд Японы хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Японы Ард түмний гавьяат цол хүртжээ.

Өнөөдөр үс засуулбал сайн, идээ ундаа элбэг олдоно.

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр, байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top