ФОТО: Байгалийн сайхныг WR төхөөрөмжөөр үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 14

“Нүүдэлчин" Дэлхийн Соёлын Фестивальд Өмнөговь аймгийн соёлын өв өвлөн уламжлагч, ардын авьяастнууд амжилттай оролцож байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд 307 соёлын биет бус өв өвлөн уламжлагч бүртгэгдсэнээс Улсын бүртгэлтэй 9 өвлөн уламжлагч бий. "Нүүдэлчин" фестивальд өмнийн говь нутгаас төрсөн соёлын биет бус өв өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгчид говь нутгийн тууль "Шилийн говьд нутагтай Ширмэн мөндөр баатар” халх баатарлаг тууль, "Нарийн хээр", "Хурдан сайхан", "Манантай хөндий", "Бүжин туулай", "Жамбал гуай" нутгийн ардын дуу, Хоолойн лимбэ, Лимбэний битүү амьсгаа, Их говийн ингэн бүүвэй ингэнд ботго авахуулах зан үйлийн бүжиг, "Байшинт цамын бүжиг", "Уулган шар" алдарт татлага, Зүйр цэцэн үгийн хэлхээс магтаал зэрэг бүтээлээр оролцож байна.

Өмнөговь аймаг нь уран хатгамал, Ноён Сэврэй хийцээрээ алдартай уламжлалт урлаачидтай бөгөөд энэ удаагийн наадамд зээгт наамал, зоосон ширээний сүлжмэл урлал, зүү ороох, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл, хагас эрдэнийн чулуун сийлбэр, хөөрөг, цагаан шүрэн аяга, эсгий ширмэл бүтээлээрээ оролцон, нийт 23 гар урчуудын 69 төрлийн 252 ширхэг гар урлалын бүтээлийг дэлгэжээ.

Мөн малын гаралтай түүхий эдээрээ шинэ технологи, инновацийг шингээж үйлдвэрлэсэн хүнс, гоо сайхны болон уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, говийн шимт хөрсөнд ургадаг хөмүүл, хармаг, нохойн хошуу, цулхир зэрэг ургамлаараа үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ нийт 23 аж ахуйн нэгж, хувь хүний 80 төрлийн 1200 гаруй бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, говийн брэндээ сурталчлан таниулж байна.

Мөн аймгийн түүх соёлын дурсгалт газрыг бүтнээр харуулдаг WR төхөөрөмжөөр ирсэн зочдоо говь нутгаараа аялуулав.

“Нүүдэлчин” Дэлхийн Соёлын Фестивальд 21 аймаг, Улаанбаатар хотоос нийт 4000 гаруй хүн, соёлын 7 ай сав 362 биет бус өвийг өвлүүлэхээр 1400 гаруй өвлөн уламжлуулагч нэгдэн чуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lude(197.211.53.23) 2022 оны 08 сарын 14

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү

0  |  0
Kk(66.181.181.241) 2022 оны 08 сарын 14

WR shine innovation newtruuljee. Delhiid VR bdag.

0  |  0
Top