Монголоос Украины иргэдэд 4 ТОНН тусламж хүргэнэ

2022 оны 08 сарын 09

Монгол Улсад түр болон байнгын оршин сууж буй ОХУ болон бусад орны иргэд ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгссөн монголчуудтай хамтран “МыВместе” (Бид хамтдаа) аянд нэгджээ.

Донбасс болон Зүүн Өмнөд Украины ард иргэдэд туслахыг хүссэн хүмүүсийн нэгдэж буй сайн дурын аяны хүмүүнлэгийн ачааг боож баглахад олон улсын стандартын дагуу ажиллажээ.

Монголын талаас гаалийн бүрдүүлэлтийг нь хийж дууссан бөгөөд тусламжийн аяныг санаачлагчид ОХУ-ын Эрхүү мужийн Онцгой байдлын штаб, Улаан загалмайн байгууллага руу хандан хүмүүнлэгийн ачааг ОХУ-ын хил гаалиар нэвтрүүлэх, хоёр улсын хооронд тээвэрлэх асуудлыг тун саяхан шийдсэн байна.

Украины иргэдэд хэдхэн хоногийн дараа 10 гаруй тонн ачааг Эрхүү хотоос ачааны тэргээр илгээх гэнэ. Энэ удаад Монголоос хүргэгдэх 4 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаанд Монголын эгэл жирийн иргэд, Орос болон гадаадын бусад орны иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын сэтгэл зүрх шингэжээ.

Тусламжийн ачаанд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой гурил, цай, үр тариа, гоймон, лаазалсан хоол, тэмээн болон хонины ноосон оймс болон элсэн чихэр, хувийн ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, нүүр гарын алчуур зэргийг худалдан авч, явуулж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.76) 2022 оны 08 сарын 10

Орост туслая бас

1  |  0
Иргэн (202.126.89.76) 2022 оны 08 сарын 10

Баярлалаа тун зөв оросуудаас дэмжинэ

1  |  0
Х(66.181.160.21) 2022 оны 08 сарын 09

Батүүл ганхүү банди нар жагсаач

0  |  0
оооо(202.21.127.142) 2022 оны 08 сарын 09

ДОНБАССТ МАШ ЗӨВ ГАЗРАА ОЧИХ ЮМ БАЙНА. БАТҮҮЛ ГАНХҮҮ НАРЫН ТУСЛАМЖ ЛЬВОВТ ОЧИНО.

0  |  1
Zochin(202.9.41.140) 2022 оны 08 сарын 09

Mgl d uildverlesn buteegdehuun l avch yavuulah n zuv

0  |  0
Top