“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр (2022.08.08) үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийлээ. 

Энэ талаар хоёр орны сайд нар мэдээлэл хийв. Уг мэдээллээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг тодотгон хүргэж байна.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтайгаа ярилцахаар тохиролцлоо. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлуудад анхаарна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт цөлжилт шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top