ФОТО | "Даншиг наадам-Хүрээ цам 2022"

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт болж өнгөрлөө. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн  Даншиг наадам нь Монголын соёл, шашин, өв уламжлал, онцлог хэв шинжийг цогцоор нь харуулсан өвөрмөц наадам юм.

Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөх зодоглосон юм.Түүнчлэн монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн өнөөдөр болно. Хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам"-ыг  аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн НЗДТГ-аас дэмжин хамтран ажилласаар ирсэн юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top