СХД: ОНХС-ын хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг суурилууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны нутаг дэвсгэрт буюу 16-р гудамжинд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүрэг нь 120 мянган га газартай бөгөөд 2021 онд шинээр 12972 ширхэг гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд Сонгинохайрхан дүүргийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтын хүрээнд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 554 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулахаар ажиллаж байна.

 

 

Тодруулбал, тус ажлын хүрээнд ОНХС-ын хөрөнгө оруулалтаар 1,2,6,19,21,24,26,36,37,41 дүгээр хороодын гудамж талбайд нэмэлтээр 221 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах бөгөөд одоогийн байдлаар эдгээр хороодод тендер шалгаруулалтын ажил зарлагдан, зарим хороодод нэгдсэн шийд босгох зэрэг ажлууд үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top