Э.Даяндорж хүүд амьдрал бэлэглэцгээе

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 30

Энхбатын Даяндорж нь 2022.7.1-ний өдөр төрсөн. Эхийн хэвлийд байхдаа зүрхний гол судасны уруудах хэсэгт жижигхэн нарийсалтай гэж оношлогдоод Монголд том болохоор нь хагалгаа хийх боломжтой гэж бодож, найдаж байсан ч төрөөд 20 хоносны дараа 7.21-нд амьсгал дутлын шинж илэрч, бие нь бүхэлдээ хөхөрч, эх нялхаст яаралтайгаар үзүүлж, очсон даруй эрчимт эмчилгээ буюу сэхээний тасагт шилжсэн.

Сэхээнд хэвтсэнээсээ хойш 1 хоногийн дараа шинжилгээ эхо болон томографиуд хийгдэж, зүрхний ховдол хооронд буюу тосгуур хооронд 4мм цоорхой болон гол судасны уруудах хэсэгт 0.2-0.3см нарийсалтай гэж онош тогтоогдсон. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу гарсан болохоор цааш цаашдаа бие нь улам муудна, яаралтай хагалгаагаар л шийднэ гэсэн болохоор бид цаг алдалгүй хурдан хагалгаандаа орсноор хүүгийн биеийг улам дордуулахгүй аврах боломжтой. 

Хугацаа алдах тусам амь насанд халтай гээд яаралтай хагалгаа шийднэ гэсэн болохоор хүүг Энэтхэгийн "Фортис эскортс" эмнэлэгт хагалгаа хийх боломжтой гэсэн хариу ирсэн тул баяцхан хүүд халуун сэтгэлийн хандив өргөнө үү хэмээн хүсэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top