"Хөдөлмөрч хүүхдүүд" хүүхдийн зуслангийн хоёрдугаар ээлж явлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Сонгинохайрхан дүүргийн “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД" хүүхдийн зуслан хоёрдугаар ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа. Тус зусланд дүүргийн ахлах ангийн сурагчид амарч байгаа бөгөөд монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсролд суралцах юм. Сургалтаар дүүргийн “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” хамтран гар доорх материалаар арьсан урлал, эсгий урлал болон зүү ороох зэргийг хүүхдүүдэд зааж сургалаа.

Мөн зусланд амарч буй хүүхдүүд монгол гэр барих, буулгах, цагаан идээ боловсруулах, асуулт, хариултын тэмцээн, би хэн бэ? гэх мэт хөгжлийн хөтөлбөрүүдэд хуваарийн хамрагдсан юм. Хөдөлмөрч зуслан энэ жил дөрвөн ээлжээр ахлах ангийн сурагчдыг хүлээн авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top