ЭРХЭТ МОНГОЛ | Пусаны "Нүүдэлчин монголчууд" наадамд барилгын төслүүдээ танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монголчууддаа бие даасан болоод хамтарсан барилгын томоохон төслүүдээ танилцуулахаар “Эрхэт Монгол” группийн үл хөдлөх хөрөнгө, зуучлалын салбарын мэргэшсэн баг БНСУ-ыг зорьсон. Тэд өнөөдөр Пусан хотын Кымжон дүүрэгт байрлах Тэханбүлгюжугэжунг Хунбобса буддын хийдийн өмнөх Зүлгэн талбайд зохион байгуулагдаж буй "Нүүдэлчин монголчууд" наадам дээр барилгын төслүүдээ танилцуулж байна. 

"Нүүдэлчин монголчууд" наадам өнгөрөгч хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор зохион байгуулагдаагүй бөгөөд өнөө жил ийнхүү 11 дэх удаагаа болж байгаа юм. Хамгийн том шагналын санг зарлаад буй "Нүүдэлчин монголчууд" наадмын талбайд "Эрхэт Монгол" группийн зөвхөн БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монголчууддаа зориулсан асар байрлаж байгаа бөгөөд эрхэм та бүхнийг зорин очиж, барилгын төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авангаа, эх орон нутаг усныхаа тухай халуун дулаан яриа өрнүүлэхийг урьж байна. 

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУППИЙН ЗҮГЭЭС ӨНӨӨДӨР ЗОРИН ИРСЭН МОНГОЛЧУУДДАА ЗОРИУЛАН: 

  • Урьдчилгаа төлбөр 0 хувь
  • Хадгаламжаар баталгаажсан урьдчилгаа
  • 36-50 сарын хугацаатай компанийн хүүгүй зээлд хамрагдах боломжийг олгож байна.

Эдгээрээс гадна Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зөвхөн монголчууддаа зориулан хаана ч байхгүй хямд үнээр захиалга өгөх боломжтой.

"ЭРХЭТ МОНГОЛ” ГРУППИЙН БИЕ ДААН БОЛОН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД: /Улаанбаатар хотод/

  • City Residence хотхон - 688 айлын өндөр чанартай орон сууц
  • Grand Marshal luxury villas - Тансаг зэрэглэлийн 589 айлын цогцолбор хотхон
  • Хайрын хот / Love city - 2224 айлын өндөр зэрэглэлийн хаус хороолол
  • Хонхор Парк - Барилгын материал, худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк

Өмнөговь аймагт:

  • DZ Residence - Даланзадгад хотын Шинэ суурьшлын бүс дэх 650 айлын өндөр чанартай орон сууцны төсөл

Эрхэм та бүхэн "Эрхэт Монгол" группийн БНСУ-д ажиллаж буй мэдээллийн ажилчидтай 010-5806-9080 010-8410-9780 утсаар холбогдож мэдээлэл авахаас гадна, "Нүүдэлчин монголчууд" наадмын талбайд байрлах "Эрхэт Монгол" группийн асарт очиж мэдээлэл авах боломжтой. 

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП

ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(37.110.48.238) 2022 оны 07 сарын 03

Баахан төсөл гэж хошгируулж байгаад койн шиг хүний арай гэж олсон хэдэн төгрөгийг гацаана шүү.

0  |  0
Tss(176.89.36.231) 2022 оны 07 сарын 03

Bugdeeree baas zalgichihsan yum shig tsaraitai

0  |  0
Top