"Эрхэт Монгол медиа групп" ДӨРВӨН АЖИЛТНАА байраар мялаалаа

2019 оны 12 сарын 31

"Зиндаа" брэндийн 23 жилийн ой, "Зиндаа" сэтгүүлийн 3 жилийн ойн баяр, "ЭРХЭТ МОНГОЛ МЕДИА ГРУПП"-ийн шинэ жилийн цэнгүүн өчигдөр \2019.12.30\ "Shangri-La" зочид буудалд ёслол төгөлдөр болж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Мөн "Зиндаа" сэтгүүлийн 3 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар баярын мэндчилгээ илгээсэн нь онцлох үйл явдал боллоо.

"Зиндаа" сэтгүүл, Zindaa.mn өргөн мэдээллийн сайт, TV8 телевиз, "Өглөөний сонин", "Толь" сонин, "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл, Breakingnews.mn, Zone.mn, Factnews.mn сайтыг эрхлэн гаргадаг "Эрхэт Монгол медиа групп"-ийн шинэ жилийн цэнгүүнд 100 гаруй хүндэт зочин уригдан оролцсон юм.

117 ажилтан албан хаагчтай "Эрхэт Монгол медиа групп" оны Хөдөлмөрийн аваргаа байраар шагнаж, амьдралд нь бодит хөрөнгө оруулдаг. Өмнөх жилүүдэд шилдэг нэг ажилтнаа тус бүр гурван өрөө байраар шагнаж байсан бол "Эрхэт Монгол медиа групп" энэ жил дөрвөн ажилтнаа байраар мялаалаа. Үүнээс гадна "Үнэн" сонинд насаараа сэтгүүлчээр ажилласан ахмад сэтгүүлч Г.Дамбад хоёр өрөө байр бэлэглэсэн юм.
 

"Эрхэт Монгол медиа групп"-ийн ҮНЭ ЦЭНИЙН ШАГНАЛ
 


"Эрхэт Монгол" группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзулд "Энкато таун" хотхонд 135 м.кв дөрвөн өрөө байр бэлэглэв.
 

Зиндаа сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэгт 70 мкв канад хаус бэлэглэлээ.


"Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэгт Канад хийцийн зуслангийн байшин бэлэглэв.
 

БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА
 


"Өглөөний сонин"-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболдод "X Apartment 2" хотхонд 75 м.кв гурван өрөө байр, Zindaa.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Гантуяад "Хүннү вилла 2" хотхонд 75 м.кв гурван өрөө байр бэлэглэв.

 


Ахмад сэтгүүлч Г.Дамбад "Хүннү вилла 2" хотхонд 40 м.кв хоёр өрөө байр бэлэглэлээ.


"Эрхэт Монгол медиа групп"-ийн шилдэг байгууллагаар Zindaa.mn сайт шалгарч, редакцаараа гадаадад аялах эрхээр шагнууллаа.
 


"Эрхэт Монгол медиа групп"-ийн Шилдгийн шилдэг Сэтгүүлчээр шалгарсан ТВ8 телевизийн сэтгүүлч Б.Мөнхзаяа, Зиндаа.мн сайтын Эдийн засаг, бизнесийн мэдээллийн дарга, сэтгүүлч Э.Болорхажид нарыг нөүтбүүкээр шагнав.
 


"Эрхэт Монгол медиа групп"-ийн Шилдгийн шилдэг Редактораар шалгарсан Зиндаа.мн сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав, Өглөөний сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Ууганбаяр нарыг нөүтбүүкээр шагналаа.
 

 


Эрхэт Монгол группийн Шилдгийн шилдэг менежерээр Маркетингийн албаны менежер М.Эрдэнэбулган шалгарлаа.



ТУЗ-ийн нэрэмжит шагналыг Zindaa.mn сайтын Спорт, соёл урлагийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ хүртлээ.  Тэрбээр 2019 оны "Бөртэ чоно" наадмын Спортын шилдэг сэтгүүлчээр шалгарсан юм.



САЛБАРЫН ЦОЛ, ТЭМДГЭЭР ЭНГЭРЭЭ МЯЛААСАН АЖИЛТНУУДАА МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛЛАА
 


Монгол Улсын Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр "Зиндаа" сэтгүүлийн сэтгүүлч, редактор Д.Мягмарсүрэн, ТВ8 телевизийн зураглаачдын албаны дарга Д.Даяндалай нар энгэрээ мялаалаа.

Монгол Улсын Санхүү, банкны салбарын шилдэг ажилтан цол, тэмдгээр "Эрхэт Монгол" группийн Ерөнхий нягтлан Ч.Эрдэнэсувд шагнагдав.
 


"Нийслэлийн шилдэг залуу" цол тэмдгээр ТВ8 телевизийн сэтгүүлч, редактор Х.Нарангэрэл шагнууллаа.
 


Монголын Залуучуудын Холбооны "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ" цол тэмдгээр Зиндаа.мн сайтын гэрэл зургийн сурвалжлагч Д.Амаржаргал, ТВ8 телевизийн эфирийн найруулагч Ж.Золжаргал нар энгэрээ мялаасан юм.

 


Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу сэтгүүлч" цол тэмдгээр ТВ8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэл шагнууллаа.

 


МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Zindaa.mn сайтын Уул уурхай, экологийн мэдээллийн албаны дарга Б.Болорсүх шагнагдав.

 


МСНЭ-ийн "Ган Үзэгтэн" цол тэмдгээр ТВ8 телевизийн зураглаач Б.Баттүвшин энгэрээ цоолууллаа.

 


Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын “Харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Zindaa.mn сайтын Аудио найруулагч О.Батсүх шагнагдав.

 


Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Жуух бичгээр ТВ8 телевизийн эвлүүлэгч, инженер Д.Мөнхзориг шагнууллаа.

 


"Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгээр ТВ8 телевизийн нэвтрүүлэгч, редактор Б.Эрдэнэбаяр, "Зиндаа" сэтгүүлийн Арт директор Б.Сэргэлэн нар энгэрээ мялаав.
 

 


Нийслэлийн Хүндэт тэмдгээр "Зиндаа" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэг шагнууллаа.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
test(103.26.194.113) 2020 оны 11 сарын 25

test

0  |  0
МОнгол Хүн(66.181.166.134) 2020 оны 01 сарын 29

ЭНЭ МАНДАХБАЯР ГЭЖ УЛСТӨРЧДИЙН БУУНЫ НОХОЙ БОЛСОН БОЛОВСРОЛГҮЙ, ХҮНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ГӨЛӨГ ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧЛАХ ГЭЭД ЯДАХ ЮМ. ИХ ХУРАЛ ЭНЭ ТЭРД ДЭВШИНЭ ГЭЖ ГОРИДООД ЯВДАГ ЮМ ГЭСЭН ЗАЙЛУУЛ. ИЙМ МАЛУУДЫГ ГИШҮҮНД ДЭВШҮҮЛЭХНЭЭ ТАМИНЭЭ АРАЙ ДЭНДДЭЭ.

0  |  0
Иргэн(66.181.161.95) 2020 оны 01 сарын 04

Энэ сэтгүүлчид нь ч яахав гол мөнгии нь олж өгч байгаа халуунд халж хүйтэнд хөрч байдаг уурхайчидаа ингэж нэг харж үзээсэй

0  |  0
Болоро(103.229.120.187) 2020 оны 01 сарын 02

Д.Мягмарсүрэн найздаа баях хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Найзаараа бахархаж байна аа

0  |  0
bayar(66.181.161.22) 2020 оны 01 сарын 02

Ymar lag gazar ve yrni busad companiud ulger jishee awah heregtei tuhain kompaniin baylag buteegchid ni ajiltnuud ni bdg.

0  |  0
баагий(202.72.245.123) 2020 оны 10 сарын 29

ёстой мундаг том шагнулууд өгчээ. хүндээ хэрэгтэй өгөөжтэй сайхан шагналууд байна. ажилчдадаа урам зориг\n өгсөн. бүхий л насныхан шагнуулсан байна. танай группийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. сониныхон сэтгүүлийхэн сайтыхан гээд бүх хүмүүст ажлын амжилт хүсье. Шинэ оны мэнд хүргэе.

2  |  0
Irgen(103.26.194.76) 2020 оны 01 сарын 02

Ene kompani ulsad hedii hemjeenii tatvar ugdug ym bol...duulaagui lkompani bn.

0  |  0
Zochin(202.9.40.91) 2020 оны 10 сарын 29

10 sayar shagnaagui 10 sayag buh ajilchidinhaa amjiltig unelj huvaaj ugsn

2  |  0
zochin(202.9.46.119) 2020 оны 01 сарын 02

манангийн хулгайчид

2  |  2
Mart(217.30.64.210) 2020 оны 01 сарын 02

Kompanii ajil, uilsed n amjilt khusye.

2  |  1
Зочин(202.9.40.47) 2020 оны 01 сарын 02

Сайхан юу баых вэ. Захиалгаар өндөр үнээр хүн гутааж бичсэн мөнгөөрөө шагнаж байгаа юм

2  |  1
аха(192.82.70.6) 2020 оны 01 сарын 01

zasssss. тийм мундаг сэтгүүлчид юм уу

2  |  0
Зочин (66.181.177.147) 2020 оны 10 сарын 29

Мундаг удирдлагууд, мундаг хамт олон байна. Бахархмаар.

3  |  2
Зочин(202.9.40.47) 2020 оны 10 сарын 29

Сайхан мэдээ. Саяханы мэдээгээр америкийн нэг компани тэргүүний ажилчиддаа 10 сая доллароор шагнаж зарим нь уйлсан байсан түүн шиг зарим нь уйлаа биз

4  |  1
Зочин(202.9.40.47) 2020 оны 10 сарын 29

Ямар сайн компани вэ. Ийм л компаниуд монголын нийгмийг сайхан болгоно доо

4  |  1
Top