ЦЕГ-ын дарга асан Р.Чингис хөрөнгө орлогоо мэдүүлэхээс зайлсхийсэн үү?

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Рэнцэндоржийн Чингис өнөөдрийг хүртэл Авлигатай тэмцэх газар Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогоо /ХАСХОМ/ мэдүүлээгүй байна.

Тэрбээр зөвхөн 2015 онд ХАСХОМ-ээ бүртгүүлж байжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр Авлигын эсрэг хууль батлагдсан 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцхан удаа л ХАСХОМ-ээ бүртгүүлсэн байгаа юм.

Угтаа бол, Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.11-т “Холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх” үүрэгтэй гэж заасан. Мөн Авлигын эсрэг хуулийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.2-т “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Харин Р.Чингис нь цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан.

Улмаар 2021 оны хоёрдугаар сарын эхээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдоод мөн оны аравдугаар сарын 20-ны орчимд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг.

Өдгөө тэрбээр Дотоодын цэргийн штабын даргын албан тушаал хашиж, төрийн тусгай албанд эргэж ороод байгаа ба хуульд зааснаар ХАСХОМ-ээ Авлигатай тэмцэх газарт заавал хүргүүлэх үүрэгтэй юм.

Түүний хөрөнгийн тухайд 2015 онд бүртгүүлсэн ХАСХОМ-ээс үзэхэд, бүртгэлтэй нэг орон сууцтай, “Хийморьлог шонхор”, “Мегаментал” ХХК-ийн 11 болон 15.75 хувийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна.

Харин бидэнд байгаа мэдээллээр, түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Монгол-Оросын хамтарсан III сургуулийн дэргэд орон сууцтай, Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд нэг орон сууц, мөн “Оргил” рашаан сувиллын орчимд хувийн сууц, хүүхдүүдийнх нь нэр дээр авто зогсоол, орон сууц, газартай ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bbb(202.126.88.175) 2022 оны 06 сарын 14

АТГ ажилдаа хариуцлагагүй хандсан байна

0  |  0
Зайлуул(66.181.160.58) 2022 оны 06 сарын 13

Огцоруулах хуулийн заалттай.

1  |  0
гал(95.161.227.14) 2022 оны 06 сарын 13

Учиртай болоод л мэдүүлэхгүй байгаан.

1  |  0
Ке(64.119.27.97) 2022 оны 06 сарын 13

Чмар ч баян юм дээ...,

1  |  0
(64.119.19.24) 2022 оны 10 сарын 19

Яамны жирийн нэг мэргэжилтэн ингэсэн бол аль хэдийн ажлаасаа халагдсан байгаа. NO DOUBLE STANDARD

3  |  0
Zochin(192.82.86.61) 2022 оны 06 сарын 13

Boroogiin uurhain hamgaalalt tuuniih geh yum bilee

2  |  0
ЗОЧИН(192.82.84.212) 2023 оны 11 сарын 10

ХУУЛИАС ГАДУУР БАЙЖ БОЛДОГ НИЙГЭМ . ОДОО 2022 ОН 2О15оНООС МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙХАД АТГ ЮУ ХИЙЖ БАЙВ? АТГ БУРУУТАЙ ЮМ БИШ ҮҮ? ХАМТРАГЧ УУ?

3  |  0
Top