Бүжигчин З.Чингүүн: Монгол бүжигчдэдээ боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг харуулахыг зорьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 29

Солонгосын алдартай бүжгийн шоу болох "Street man fighter"-д монгол залуу З.Чингүүн оролцож байна.

Энэхүү нэвтрүүлэгт бүжигчид баг, хамтлагаараа орж, хоорондоо хурд, хүч, ур чадвараараа өрсөлддөг юм. Тэгвэл шоунд оролцох хүсэлтэй ч баг бүрдүүлээгүй залууст боломж олгох үүднээс "Be Mbitious" гэх нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа аж.

 "Street man fighter"-д оролцох багийг бүрдүүлэх "Be Mbitious" нэвтрүүлгийн эхний хоёр дугаар цацагдсан бөгөөд үүнд бүжигчин З.Чингүүн "Яамакаши"  хэмээх тайзны нэрээр оролцжээ. 

Түүний хувьд 2018 оноос хойш Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд энэ хугацаанд  тус улсын олон тэмцээн уралдаанд түрүүлж байжээ.
Нэвтрүүлгийн үеэр өөрийгөө танилцуулахдаа тэрбээр "Маш том зорилго тээж яваа монгол бүжигчдэдээ боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг харуулахыг зорьж, энэхүү нэвтрүүлэгт орж байна" хэмээн ярьсан байна.
 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.145) 2024 оны 01 сарын 07

bas 1 buhniig medegch soliot

0  |  6
Top