Хамтран ажиллах дадлага, туршлага солилцов

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтран Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Газрын үйлчилгээ”-ний газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчдад гамшиг осол, газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

 

 

Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлын Аврах гал унтраах хэлтэс, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Газрын үйлчилгээний газрын алба хаагчдын гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг явуулж, харилцан хамтын ажиллагаагаа сайжруулсан юм.

 

 

Сургалтаар хамтран ажиллах дадлага, туршлага солилцож, алба хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүнийг ашиглах талаар мэдлэг олголоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top