БНХАУ-ын ААН-тэй худалдаа хийдэг БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Ковид-19 цар тахлаас үүдэн хил, гаалийн нөхцөл байдал хэвийн бус байгаа энэ үед БНХАУ-ын ААН-үүд гадны харилцагчидтай худалдаа хийхдээ бараа материалаа дутуу илгээх, гэрээний үүргээ зөрчих зэрэг тохиолдол илэрч байгаа нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT)-ны албан ёсны гэрчилгээтэй ААН-тэй худалдаа хийхийг МҮХАҮТ-аас зөвлөлөө.

БНХАУ-тай худалдаа хийж байгаа ААН-үүд өөрийн харилцагч, түншүүдээс зурагт заасан Гэрчилгээг шаардсанаар учирч болох эрсдэлийг бууруулах юм. Хэрэв CCPIT-ын гэрчилгээтэй ААН гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо өөрийн дэргэдэх Арбитрын шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газар - Утас: 8881-0818

Хятад дахь хаяг: 北京市西城区桦皮厂胡同2号国际商会大厦3层 Холбогдох утас -86-10-82217174/ 7017 Мэйл хаяг- trusttrader@ccpit.org Вэбсайт- www.trustrader.ccpit.org

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top