“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
Дундад зууны үед үүссэн луут завины баяраар хятадууд навчинд будаа боож иддэг бөгөөд зарим газарт луут завь уралдуулан баярладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )