[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Маникюрт дурлагсдад өгөх ЗӨВЛӨГӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

"Vogue" сэтгүүлийнхэн Токио хотын алдартай маникюрчин Нагиса Канекотой энэ жилийн маникурын чиг хандлагын тухай ярилцжээ. 

13 жилийн өмнө Шибуяагийн гудамжинд Disco нэртэй хумсны салоноо нээн өнөөг хүртэл ажиллуулж байгаа тэрээр 3D хэлбэр, геометрийн дүрснүүдийг ашиглан өвөрмөц, хөгжилтэй будалтуудыг гаргадгаараа алдартай нэгэн. 

 

 

Нарны тос хэрэглэх

20 гаруй жилийн өмнөөс энэ салбарт орсон тэрээр нарнаас хамгаалах гарын тос худалдаанд гаргах гэж байгаа бөгөөд нарны тос хэрэглэх нь гарны гоо сайханд чухал нөлөө үзүүлдэг тухай дурджээ. 

 

 

Хүний насыг гараар нь хэмжиж болдог гэдэг. Тиймээс нарнаас хамгаалж байх нь чухал ач холбогдолтой бөгөөд таны гаранд үйлчилгээ үзүүлж буй хүнд ч мөн таатай сэтгэгдэл төрүүлдэг ажээ. 

 

 

Хоёр долоо хоног тутамд янзлуулах

Хоёр долоо хоногийн дотор хүний хумс хангалттай хэмжээнд ургаж, будуулсан хэсэг урагш түрэгддэг. Энэ нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг учир хоёр долоо хоног тутамд янзлуулах шаардлагатай байдаг бөгөөд хугарах, будаг хуулрах зэрэг бусад гэмтлүүдээс ч мөн сэргийлдэг байна.

 

 

Төгс хэлбэр

Түүний хувьд богино хумс хамгийн төгс харагддаг гэнэ. Хэлбэрийн хувьд бөөрөнхий болон дөрвөлжин аль аль нь тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг аж. 

Гелэн будаг уу, эсвэл?

Тэрээр гелээс илүүтэй энгийн будгийг сонгдог тухайгаа дурджээ. Гелэн будаг хийлгэсэн үед олон зүйлсийг амжуулах боломжтой болдог ч энгийн будгаар олон дахин будаж, шинэ мэдрэмж авах нь юунаас ч илүү таалагддаг аж. 

 

 

Дуртай өнгө 

Канеко Гермесээс гаргасан улбар болон улаан өнгөний фен аж. Эрч хүч, үзэсгэлэн гоог илэрхийлдэг эдгээр өнгөнүүд ямар ч үед чамин сонголт болдог гэнэ. 

 

 

Цэвэрхэн болон энгийн. Бүр эсвэл дараагийн төвшний урлагийн бүтээл үү?

Одоогоор цэвэрхэн болон энгийн будалтыг илүүд үзэж байгаа тэрээр өвөрмөц будалтад дуртай бүсгүйчүүдийг архитектур, эртний урлагийн бүтээлүүдийг санагдуулам өнгө аясыг туршиж үзэхийг санал болгожээ. 

 

 

Зөрчиж болохгүй дүрэм 

Тэрээр хөлдөө тод, гартаа бүдэг өнгө сонгохыг зөвлөжээ. Энэ нь будалтыг тэнцвэржүүлж өгдөг бөгөөд хөлөө улаан, улбар шар зэрэг өнгөөр будсан бол гартаа жимсний шүүс мэт тунгалаг өнгө сонгохыг зөвлөсөн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top