Үнэ тогтворжуулах хуультай зэрэгцэн ТҮЛШНИЙ ҮНЭ өслөө

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Цахим орчинд шатахууны үнэ 200-250 төгрөгөөр өссөн гэх мэдээлэл тархаад байна.

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг батлаад долоо хоног ч өнгөрөөгүй байгаа билээ. Гэтэл шатахууны үнэ өссөн нь холбогдох яам, байгууллага хийгээд баталсан хуулийн төсөлд иргэдийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Тэгвэл цахим орчинд тархаад буй мэдээллийн мөрөөр шатахуун түгээх станцуудад шатахуун, түлшний үнэ нэмэгдсэн эсэх талаар судаллаа.

Шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахууныг литр тутамд 2385-2390 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт ороогүй гэсэн үг юм. Харин АИ-95 шатахууны үнэ литр тутам нь энэ сарын 13-ны өдрийн байдлаар 2990-3070 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан билээ.

Тэгвэл бодит байдалд Шунхлай, Петровис, Сод монгол шатахуун түгээх станцуудаар литр тутмыг нь 3260 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 190-270 төгрөгөөр өссөн ханш юм. Харин түлшний дундаж үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар литр тутам нь 3130-3135 төгрөгийн ханштай байсан юм.

Түлшийг шатахуун түгээх станцууд өчигдрийн байдлаар 3380 төгрөгөөр борлуулж байлаа. Ингээд үзвэл, долоо хоногийн хугацаанд түлшний дундаж үнэ 245-250 төгрөгөөр өсжээ.

Холбогдох яамны зүгээс АИ-92 шатахууны үнэ хэвийн байгаа гэдгийг тодотгож, харин АИ-95 шатахуун болон түлшний үнэ нэмэгдэж байгааг мэдээлсэн юм.

Шатахууны үнэ нэмэгдсэн мэдээллийн дагуу шатахуун түгээх станцуудаас тодруулахыг оролдсон ч ажлын цаг дууссан учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө.

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан ч ийнхүү шатахуун, түлшний өссөн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(66.181.184.174) 2022 оны 04 сарын 21

Монголын хууль 3 хоног байсан бол одоо бүр бага болгоноо гэсэн шиг хууль батлагдах дуулианаар талх 200Т-р, шатхуун 200-250Т-р нэмэгдсэн гэх мэдээлэл гарч байх юм удахгүй бусад бараа бүтээгдэхүүн ар араасаа нэмэгдэж эхлэвэл энэ ЗГ огцрох хэрэгтэй дээ юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой гэж үзхээс...

0  |  0
zochin(106.154.128.145) 2022 оны 04 сарын 21

zugeer machin barihgui yavgan ajil ger yavthaa ard tumen min eruul mended tustai heregtei naad davarthan uls.g tolgoi Deere gargah thag ue bich duraa hurheer une nemdeg uls.g davraahgui hudaldan avalt bitgii hii ert dee ued machin baihgui ued amdraad bolood bsan naad heden erh medeltei uls.g tolgoi deere bitgii garga ard tumen min hudaldan avalt bitgii hii unee buurtal huleej avahgui bsan dee r

0  |  0
Иргэн(202.126.90.87) 2022 оны 04 сарын 21

ДОЛЛАРЫН ХАНШАА ХҮЧЭЭР Ч ХАМААГҮЙ БУУЛГАХГУЙ БОЛ ЯМАРЧ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХУУЛЬ ДҮРЭМ НЭМЭРГҮЙ

0  |  0
Top