ДУНДГОВЬ: Барилгын хяналтын хэрэгжилтээр Улсын хэмжээнд III байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Барилгын хөгжлийн төвөөс аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, өмнөх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэсэн юм. Тус дүгнэлтээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, барилга захиалагчийн техник хяналтын хэрэгжилтээр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Улсын хэмжээнд “ГУТГААР БАЙР”-нд шалгарчээ. 

Түүнчлэн уулзалтаар энэ онд Улсын хэмжээнд хийгдэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хэлэлцэх, өнгөрсөн оны гүйцэтгэлд анхаарах зүйлс, сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашид авах хариу арга хэмжээ зэрэг асуудлаар ярилцсан байна. Мөн аймгуудын ГХБХБГ-ын дарга нар 2022 онд хийх гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top