СУДАЛГАА: "Нарантуул" захаар өдөрт 43.000 орчим хүн үйлчлүүлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Нийслэлийн засаг даргын тамгын газраас Авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаа хийжээ. Энэхүү судалгаанд түгжрэлд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь авто машины тоо хэт их байгаатай холбоотой гэж үзсэн байна.

Харин түгжрэлд нөлөөлж байгаа хоёрдогч хүчин зүйл бол томоохон зах, худалдааны төвүүд хотын төвд байрладагтай холбоотой гэж иргэдийн 60 хувь нь үзжээ.  

Томоохон зах худалдааны төвүүдээр өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоон судалгааг харахад "Нарантуул" худалдааны төвөөр өдөрт дунджаар 42.800 хүн үйлчлүүлдэг байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх буюу 75 хувь нь Баянзүрх дүүргийн оршин суугчид байдаг аж. Иргэдийн хөлд дарагддаг дараагийн газар нь "100 айл" барилгын материалын худалдаа, үйлчилгээний төв. Энд өдөрт дунджаар 34.300 хүн ордог байна. 

                          

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(66.181.161.3) 2025 оны 03 сарын 13

Нарантуулыг хотоос гаргах нь юмны үнэ нэмэгдэхэд нөлөөлнө.

2  |  0
Top