Өглөө эрт сэрж чаддаггүйн 4 шалтгаан

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Өглөө эрт босох нь олон ажлыг амжуулж, амжилттай байж, амьдралдаа ч сэтгэл хангалуун байх үндэс болдог. Тэгвэл заримдаа бид сэрүүлэг тавиад ч өглөө эрт босож чаддаггүй. Үүний шалтгааныг уншигч танд хэлж өгье.


 

  • Таны тархи хангалттай амарч чадаагүй бол өглөө эрт сэрэхэд хэцүү. Сэтгэл санаа тавгүй байх, хар дарж зүүдлэх зэргээс болж тархи сайн амарч чаддаггүй.

 

  • Шөнө орой болтол гар утсаа оролдож, зурагт үзэх зэргээр цахилгаан хэрэгслүүдээ асаалттай байлгаснаас болж тархи маш их ядарна.

 

  • Танд зорилго байхгүйгээс болж өглөө эрт сэрж чаддаггүй. Чухал, хэрэгтэй, аминд тулсан зорилгогүй тархинд эрт сэрэх дадал ч байхгүй болдог.

 

  • Шөнө кофейн, алкохолтой зүйл уух болон чихэрлэг зүйл идсэн бол та эрт унтаж чадахгүй. Мөн хүнд хоолыг хэт оройтуулж идсэн бол өглөө эрт босоход бэрх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top