Какао нь зарим өвчнөөс сэргийлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Оросын хоол тэжээлийн мэргэжилтэн Елена Соломатина какаог зарим өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэлээ.

Какао нь өвлийн орой уухад хамгийн тохиромжтой ундаануудын нэг аж. Мөн антиоксидант, магнигаар баялаг гэдгийг хоол тэжээлийн мэргэжилтэн хэлж байна. Энэ нь какаог зүрх, судсанд маш ашигтай болгож байгаа юм.

Какао нь цусны бүлэн, зүрхний шигдээс, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг гэнэ. Үүнээс гадна холестериныг багасгаж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг талаар хоол тэжээлийн мэргэжилтэн “Вечерняя Москва”-д ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top