Дархлаа сайтай байх ГУРВАН арга

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 03

Цар тахлын үед дархлаа сайтай байхад туслах баталгаатай гурван аргыг эмч нар нэрлэжээ.


Стрессээ тайл

Стресст өртөхөд хүний дархлааны систем доголддог. Иймээс стрессгүй амьдрахын тулд өдөр бүрээс дор хаяж гурван таатай зүйлийг олж хар. Гуниглах завгүй байж, ямар нэгэн зүйл буруу болох вий, таагүй зүйл тохиолдох вий гэж санаа зоволгүй одоодоо амьдар.

Дасгал хий

Спорт нь дархлааг бэхжүүлэх шалгарсан аргуудын нэг. Өдөрт удаан цагаар биш ч тогтмол дасгал хийвэл, байг гэхэд 30 минут зүгээр л алхахад дархлаа дэмжигдэнэ.

Унт

Нойр бол дархлааны үндэс суурь. Хүн хоногт хамгийн багадаа 7 цаг унтах ёстой. 6 болон түүнээс бага цаг унтдаг хүмүүс ямар нэгэн вирусний халдварт өртөх эрсдэл 7-гоос дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад дөрөв дахин их. Унтах үед организм нөхөн сэргээгдэж байдаг учир та тогтмол цагтаа унтаарай. Мөн агаарт зугаалж, магниар баялаг хүнс хэрэглэ. Сайн унтаж амрахын тулд хэвтэхээсээ цагийн өмнө утас, нөөтбүүк зэрэг цахилгаан хэрэгслээ унтраах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top