[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хагнаас ангижрах ТАВАН арга

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Үс тань хагтаад байна уу? Хаг үүсэх шалтгаан нь үсэнд витамин дутагдах, ядрах, өөх тос, бодисын солилцооны өөрчлөлт аж. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл,  наранд хэт халснаас болдог байна. Хагнаас ангижрахын тулд та дараах таван аргыг хэрэглээрэй.


Ойр ойрхон бүү угаа

Үсээ ойр ойрхон угаах хэрэггүй. Үсийг 7 хоногт 2 удаа угаах хэрэгтэй.

Тос түрх

Үсэндээ тэжээлийн витаминтай тос түрхэж хэвших хэрэгтэй.

Хагны эсрэг шампунь хэрэглэ

Үс тань хагтсан бол заавал хагны эсрэг шампунь хэрэглэ. Хаг арилтал зуун наст юмуу халгайны шампунь хэрэглэх нь зөв юм.

Үсээ бүү буд

Үсээ будахад хаг илүү ихсэж, идэвхждэг.

Дотрын эмчид үзүүл

Дээрх арга хэмжээг аваад хаг арилахгүй байвал дотрын эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top