Муур тэжээхийн ТАВАН САЙН, ТАВАН СӨРӨГ тал

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Муур тэжээж, түүнийг хайрлаж халамжлан, гэртээ мууртай байх нь сайн эсвэл муу талтай талаар олон маргаан бий. Мууртай байхын сайн болон дутагдалтай талуудыг гадны улсын судалгаанууд дээр үндэслэн өгүүлье.



Мууртай байхын ТАВАН САЙН ТАЛ
 


Урт насална

Гадны судалгаануудад гэртээ муур тэжээдэг ахмад насны хүмүүс муургүй үе чацуутнуудаасаа илүү урт насалж байгааг тогтоожээ. Муур тэжээдэг хүмүүст зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл мууранд дургүй хүмүүсийнхээс дунджаар 15 хувиар бага байдаг аж. Эрдэмтэд үүнийг янз бүрийн шалтгаанаар тайлбарладаг. Мууртай харьцах, түүний зөөлөн үсийг илэх нь сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрахад тусалж, стресс тайлж, бие организмд бүхэлд нь таатай нөлөө үзүүлдэг байна.

Хүний тархинд сайнаар нөлөөлнө

Муурны гаргаж байгаа дуу авиа маш чухал. Туршилтуудын явцад муурны дуу хүнд шууд утгаараа ховсын нөлөө үзүүлж, тархины таатай мэдрэмж авдаг төвд эерэг нөлөө үзүүлж, баяр хөөрийн даавар болох серотониныг ялгаруулдаг тухай дурьдагджээ. 

Сэтгэцийн эрүүл мэндэд тустай

Муурыг эмчилгээнд ашиглах талаар эртнээс ярьсан ч саяхнаас хүний сэтгэлзүй, бие физиологийн эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Сэтгэлзүйчдийн ярьж байгаагаар фелинотерапия гэх муурны тусламжтай хийдэг эмчилгээ нь бусад амьтад шиг тусгай газар байлгаж, тусгай өмсгөл өмсүүлэх хэрэггүйгээрээ давуу талтай аж. Эмчилгээнд ашиглахдаа муурыг ердийн байдлаар нь байлгана. Муур тоглож, хүнд эрхэлж, хүржигнэнэ. Энэ бүхэн нь эмчилгээг үр дүнд хүргэдэг байна. 

Муурны тусламжтай хийдэг фелинотерапияг оюуны хомсдолтой хүүхэд, мэдрэлийн эмгэг, шизофрентэй хүмүүсийг эмчлэхэд их ашигладаг.

Архи, мансууруулах бодисын хамаарлаас гарахад тусална

Муур нь хүмүүст янз бүрийн зүйлийн хамаарал, тэр дундаа согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамаарлаас гарахад тусалсан хэд хэдэн жишээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг.

Хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлнэ

Сэтгэлзүйчид гэрийн тэжээвэр амьтад хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Ямар ч гэрийн тэжээвэр амьтан хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, хариуцлагатай болоход туслан, нийгмийн харилцаанд ороход эерэгээр нөлөөлдөг байна.


Мууртай байхын ТАВАН СӨРӨГ ТӨЛ
 


Үс нь хаа сайгүй тарна

Таны хайртай амьтанд сөрөг тал ч бий. Үүний эхнийх нь үс юм. Гэрт нь муур байсан, байгаа хүн бүр үс ноосноос нь салах боломжгүй гэдгийг мэдэх байх. Муурны үс хаа сайгүй харагдах болно. Шал, хувцас, тавилгуудын завсар, хивсэн дээр гээд л... Өдөр бүр тоосоо соруулаад ч үс бүрмөсөн алга болохгүй. Энэ нь нялх хүүхэдтэй айлд сайн зүйл биш юм. Учир нь муурны үс бол харшил үүсгэгч.

Байнга ханиад хүрнэ

Муурны үс харшил үүсгэгч болсноор танд багтраа үүсэх, ханиалгах, найтаах, байнга ханиад хүрдэг болох зэрэг эрсдэл илүү нэмэгдэнэ. 

Шимэгч хорхойтой болно

Ялангуяа бага насны хүүхдүүд бүгдийг ам руугаа аваачиж мэдэрдэг тул муурны бөөгнөрсөн үс шимэгч хорхойтой болох шууд зам болдог. Хэрвээ муур шимэгч хорхойтой бол түүний өндөг нь муурны үсэн дээр заавал байдаг аж. Яагаад гэвэл муур үргэлж өөрийгөө долоож байдаг.

Гэдэсний халдварт өвчин авах эрсдэлтэй

Эмч нар муурнаас янз бүрийн хаг, гэдэсний төрөл бүрийн халдварууд хүнд амархан дамжиж болохыг анхааруулдаг. Гэхдээ энэ нь муураа гудамжаар зугаалуулдаг хүмүүст илүү хамаатай аж. Тэнэмэл мууртай тааралдаж, бохир газраар явж, оготно, зэрлэг шувуудтай хөөцөлдсөн муур хүнд аюултай халдвар тараах эрсдэлтэй.

Хүмүүс муурандаа бус нохойндоо вакцин хийлгэдэг

Нэгэн сонирхолтой судалгаа бий. Нохой тэжээдэг хүмүүс халдварт өвчин, тахал зэргийн вакциныг хайртай амьтандаа хийлгэсэн байдаг бол муур тэжээдэг хүмүүс яагаад ч юм "Мууранд вакцин шаардлагагүй" гэж үздэг аж. Гэтэл гадаа салхилсан муур олон халдварт өвчин тээж ирэх аюултайг санахад илүүдэхгүй. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Марал(66.181.188.88) 2024 оны 04 сарын 17

Ер нь бол тийм\n

5  |  1
Сул талыг үндэслэлгү(66.181.186.200) 2024 оны 04 сарын 17

Хэд хэдэн худал мэдээлэл үндэслэлгүй байна. Мууранд улирал бүр шимэгч хорхойн туулга уулгаж, жил бүр вакцин хийлгэдэг. Мөн нохой муурын шүлс нь бактер устгах чадвартай.

18  |  4
bii(202.21.108.134) 2024 оны 03 сарын 17

bi 3n muur tejeedeg tednees mash ih hair avdag shuu. bas gudamjni muur hoollodog.

17  |  0
muur (126.34.122.188) 2024 оны 04 сарын 17

muur bol mash uhaantai ezendee eeltei huurhun amitan shu. muur tejeedeg humuus mash ih az jargaltai baidag.

18  |  0
muur (126.34.122.188) 2024 оны 03 сарын 17

muur bol mash uhaantai ezendee eeltei huurhun amitan shu. muur tejeedeg humuus mash ih az jargaltai baidag.

15  |  0
нархан(66.181.168.8) 2024 оны 04 сарын 17

Харамсалтай хэрэг гарсан энэ цаг үед яг ийм л цензуртэй нийтлэл бичиж байгаа танай хамт олонд баярлалаа.Ажилаа мэддэг сэтгүүлч нэг иймэрхүү.Бусад нь хараасай ичээсэй

15  |  1
Top