Алдарт “Муурууд” мюзикл Хятадын тайзнаа тоглогдож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Хөгжмийн зохиолч Эндрью Лойд Уебберийн “Муурууд” мюзикл гурван сарын турш Хятадын томоохон хотуудаар тоглогдохоор болжээ. Энэ сарын 07-ны өдөр Шанхай хотын тайзнаа анхлан тоглогдсон байна. “Муурууд” мюзикл гурван сарын хугацаанд Вүхан, Бээжин, Вүши, Нанжин, Ченгдү хотуудын тайзнаа тавигдах юм.

“Муурууд” мюзикл одоогоос 38 жилийн өмнө буюу 1981 оны тавдугаар сарын 11-ний өдөр Лондон хотын театрын тайзнаа тавигдаж байсан билээ. Нэрт зохиолч Т.С.Элиотын ижил нэрт номоос сэдэвлэсэн уг мюзикл дэлхийн театрын бүх нэр хүндтэй шагнал хүртсэн алдартай мюзикл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top