Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд Педро Кастильо ялжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Перугийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Чөлөөт Перу намаас нэр дэвшсэн Педро Кастильо ялалт байгуулжээ.

Педро Кастильод 8.8 сая сонгогч саналаа өгсөн байна. Энэ нь сонгогчдын 50.19 хувийн санал юм. Түүний өрсөлдөгч Кейко Фухимори 8.7 сая сонгогчийн (49.8 %) санал авчээ.

Перугийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад Боливын Ерөнхийлөгч Луис Арсе Педро Кастильод Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэжээ. Тэрбээр Перу, Болив хоёр улс нэг түүх, нэг соёлыг хуваалцдаг гэсэн байна.

Перугийн шинэ Ерөнхийлөгч 51 настай Педро Кастильо нь дунд сургуулийн багш, нийгэм, улс төрийн зүтгэлтэн байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

За тэгнээ тэр ерөнхийлөгч болох юмсан гээд яриад явдаг байсан нөгөө бацаан гарчихаж золиг гэж.

0  |  0
Top