Зан үйлдээ “ХОРЛОГДСОН” бөө нарын хэргүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 19-ний 22:30 цагийн үед Налайх дүүргийн зургаадугаар хороо, Тэрэлжийн “Мэлхий хад”-ны орчимд бөө нар нийлж зан үйл хийж байхдаа нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан нь тогтоогджээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Энэ төрлийн харамсалтай хэргүүд ойрын жилүүдэд байн, байн гарах болсон. Сэрэмжлүүлэг болгох үүднээс нь заримаас нь дурдъя.

Төрийн тахилгат ууланд бөө нар гал алдав

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг төрийн тахилгат Шилийн богд ууланд хоёр жилийн өмнө  бөө нарын балгаар түймэр гарч байв. Азаар эл түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авахуулалгүй унтраасан удаатай. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхан “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 метр талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэж мэдээлж байв. Мөн Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан талаар өгүүлсэн байдаг. Улмаар хэргийн газраас гэмт этгээдүүдийг  зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв

Шадивланд гарсан түймрийн хэрэг бөө нартай холбогдлоо

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр  хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүст 2015 онд мөн л түймэр гарч түмэн олныг сандрааж байв. Түймрийг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлэн нэмэлт хүч дуудан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр  ажиллан цурманд оруулсан байдаг.  Тухайн үед гал гарсан шалтгаан нөхцлийг  албаныхан гаргахдаа “Иргэд бөө мөргөлийн шашны зан үйл хийж байгаад энэхүү галыг алдсан” гэдгийг тодотгож байв. Галын улмаас хоёр га газар шатсан байдаг.

Бөөгийн зан үйл үйлдэж өөрийгөө гэмтээсэн хэрэг

Бөөгийн зан үйл үйлдэж байгаад өөрийгөө гэмтээсэн хэрэг  2013 онд нийслэлд гарч байв. Цагдаагийн байгууллагаас  “Цэргийн төв эмнэлэгт гэмтсэн хүн ирж хэвтсэн” гэсэн дуудлагаар очиж шалгахад, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны .... тоотод суух 35 настай эрэгтэй "Э" бөөгийн зан үйл хийж байгаад өөрийгаа хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн нь тогтоогдсон байдаг. Энэ мэт бөө нарт тохиолдсон олон хэргийг дурьдаж болно. Дээрх хэргүүдийг нэхэн сануулж байгаагийн учир нь дахиад ийм харамсалтай зүйл битгий гараасай гэдгийг сэрэмжлүүлэх зорилготой юм. Бөө нар зан үйлээ хийхдээ болгоомжтой хандаж, өөрийгөө болон өрөөл бусдыг цаашлаад байгаль эх дэлхийдээ учруулж болзошгүй эрсдлийг байнга тооцохыг үүгээр уламжилья.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хххх(103.57.94.196) 2021 оны 05 сарын 26

Сайн нь тун цөөхөн дөө.99% нь дэмийрсэн хүмүүс .Ах дүүс төрөл саднаа ирж золго мөнгө өргө ч гэх шиг.Үгүй бол үгүйрнэ үхнэ гэж дэмийрнэ.Үр удмаа хараадаг өвөг дээдэс гэж юу байдгийн түй май л гэсэн

0  |  0
Баги(202.126.89.18) 2021 оны 05 сарын 26

Хэхээ бөө шатаж үхсэн бол шууд тэнгэрт морилсон биз хэхэхээ тэнэг хулгайч

1  |  0
Zoch(66.181.189.46) 2021 оны 05 сарын 26

Boo nar hynd sain yum lav hiihgyi myy yum hiihdee l sain hymyys

1  |  0
өөө(192.82.73.37) 2021 оны 05 сарын 25

Мөнгө харсан чачганууд ямар чачганых нь тэнгэрийн бөө нар байдаг юм. Мөнгө нь улаан нүд нь цагаан шуналт хог шаарнууд

1  |  0
Зочин(202.55.188.94) 2021 оны 05 сарын 26

Бөө нарын бусдыг айлган сүрдүүлж, залилан мэхлэж их хэмжээний мөнгө гаргуулан авч, янз бүрийн хуурмаг жүжигчилсэн үйлдэл үзүүлж байгаа нь хэрээс хэтэрч байна. Зохих хэмжээнд хязгаарлаж байхгүй бол сэтгэцийн өвчин мэт тархаж хаа сайгүй бараг айл болгонд бөмбөр бөмбөрдөж бусдын амгалан тайван байдал алдагдуулж, энд тэнд ой мод, голын эрэг бургас шугуйд баахан гал түлж элдэв янзын даавуу хадаг өлгөсөн байгаа нь харагдах боллоо. Энэ их дэмийрлийг хязгаарлах хэрэгтэй

3  |  0
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Өөрийгөө шатааж байгаль дэлхийг түймэрдэж биерүүгээ хутга дүрэх нь зан үйл биш гэмт хэрэг юм.

2  |  0
ЗОЧИН(103.57.92.200) 2021 оны 05 сарын 26

ДЭЭР ҮЕИЙН БӨӨ НАР Ч САЙН Л БАЙСАН ДАА ОДОО Ч МЭДЭХГҮЙ ДЭЭ БААХАН АСМАН МӨНГӨ ХАРСАН ХҮМҮҮС БАЙДАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ

2  |  0
Ард(107.126.40.35) 2021 оны 05 сарын 25

Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн.Бүгд адилхан.Бөө,будда,христ,лал бүгд

2  |  0
Top