Ням гаригт БОРОО ОРНО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр энэ ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 25-нд Улаанбаатар болон ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.
 

Өнгөрсөн хоногт 0.0-11.0 мм бороо, нойтон цас оржээ

2021.04.22-ны  08:00 цагаас 2021.04.23-ны 08:00 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл,  Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Увсын бөруун, Ховдын зүүн хэсгээр 0.0-11.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Тосонцэнгэл, Завханы Цагаанхайрханд 10.0-11.0 мм, Завханы Улиастай, Алдархаан, Их-Уул, Архангайн Жаргалант, Хангай, Булганы Баян-Агт, Дарханд 7.0-8.0мм, бусад нутгаар 0.0-6.3 мм  бороо, нойтон цас орсон байна.
 


Цасны зузаан: Өнөө өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Хөвсгөлийн нутаг, Баян-Өлгийн баруун өмнөд, Увс, Завханы өмнөд, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. 


Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Улаан-Уулд 20 см, Хатгалд 19 см зузаан цас орсон бол Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөрт 16 см, Баянзүрхэд 14.0 см, Хөвсгөлийн Жаргалант, Архангайн Хангай сумуудад 11-12 см, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Галт, Архангайн Тариатад 10 см, Баян-Өлгийн Даян, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Ерөөд 9 см, бусад сумдын нутгаар 1-7 см зузаан цастай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top