
“Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын рок поп урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Түүний хувьд саяхан элэг солиулах хагалгаанд орсон бөгөөд хэдхэн хоногийн өмнө "Миний хамт олон “Нэг гэр бүл” рок, попын үе тэнгийн хамтран зүтгэгч андууд, ах эгч, ачит багш нар, энэ сайхан урлагийн үйлсийг үргэлжлүүлж яваа дүү нартаа намайг дэмжиж, урам хайрладаг түмэн олондоо маш их баярлаж, талархаснаа илэрхийлье ээ. Цогоо нь алтан гарт эмч нарын буянаар ертөнцийн алтан нарыг шунан харж, амьдралд дурлаж, баясан бахдан суух хувь тохиол заяасанд талархаад ханашгүй нь ээ. Өвчин хэмээх том давааг та нарынхаа буянаар давж, цаашид улам ихийг хийж бүтээж, эрүүл саруул явж, түмэн олон та нарынхаа итгэлийг даах даалгавар аван, үүрэг хариуцлага хүлээн, өөртөө байгаа бүх боломж бололцоогоо шавхан дайчлан, ихийг бүтээх хүслээр хөглөгдөн, өдрөөс өдөрт тэнхэрч байна. Миний төлөө залбирч, намайг босгосон та нарынхаа итгэлийг алдахгүйн тулд Цогоо нь бүх хүчээ дайчилна гэдгээ дахин дахин хэлье" хэмээн фэйсбүүк хуудаснаа бичиж байсан юм.
Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 12 )
Зохиосон, дуулсан бүх дуугаа бидэнд үлдээгээд явлаа. Гэтэл төрөөс тэрбум, тэрбумаар нь хулгайлсан Баагийнууд аваад явна гэж элийрч байна.
Ум ма ни бад мэ хум.
харамсалтай байна чиний нөхөрсөг хөнжилтэй зан сэтгэлд хоногшсон дуунууд чинь үе үеийн залуучуудад чамайг мөнх байгаа шиг байх нь дамжиггүй
Dongoj onoodriin karintind 14 showugaar biy n saijirsan hagalgaan amjilt tai bolsn gd yrij baisishdee. Hoorhiidoo Taiwan noirsdoo. Ger buld n gun emgenel ilerhiilie
Ум ма ни бад мэ хум
Тун харамсалтай, уг нь хагалгаа нь амжилттай боллоо гэх шиг болсон. Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум
архи уудаггүй хүн байсан ш дээ. Оркууд элэг муутай хүн гэхээр л архи уудаг гэж ойлгодог шиг байгаа юм. юм уншихгүй фб-д элийрээд байхаар яаж мэдлэг нэмэхэв дээ.
Ум Мани Бадми Хум
Хүүхэд насанд минь төрсөн олон жилийн настай Мөнхийн бүтээлийг амьдруулсан хүний нэг. Ахин мэндлэхээр хэсэгхэн зуур явлаа даа.
arhi gedeg hamgiin ayultai har tamhi
Хаана элэг солиулсан юм болдоо? Ум мани бадми Хум
Um Sain amgalan boltugai!