50-64 насныхан вакцинд хамрагдалт муу байна гэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусний халдварын голомт болсон учир иргэн та өөрөө өөрийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байгааг ЭМЯ дахин анхаарууллаа. Иймээс гудамжаар маск зүүгээд явсан ч гэсэн ажил дээрээ очоод, хамт олныхоо дунд ороод амны хаалтаа авдаг байдлаа болихыг санууллаа.

Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрэмбэлэлт хийгээд, түүнийхээ дагуу төлөвлөгөө гарган иргэдийг вакцинжуулж байгаа аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагынхныг нэн түрүүнд вакцинжуулах ёстой. Мөн халдварт өртөж хүндрэх эрсдэлтэй насны бүлэг буюу 50-64 насныхныг дархлаажуулалтад хамруулжээ. 

Дархлаажуулалт нийт найман үе шаттай явагдаж байгаа гэнэ. Одоо 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд вакцинжуулалтад хамрагдаж  байна.

Дүүргүүд дээр вакцинжуулалтын мэдээллийг харьцуулж харахад 50-64 насныхан өөрсдөө ирж вакцинд хамрагдах нь их муу байжээ. Өнөөдөр 65-аас дээш насныхны вакцинд хамрагдалтыг үзнэ гэлээ. 50-64 насныхныг дүүрэг, хороогоор нь дуудаж дархлаажуулж байгаа учир энэ насны иргэд та бүхэн сайн дураараа дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакцинаар иргэдээ дархлаажуулана гэж нэг амаараа ярьчих аад одоо яагаад ямарч сонголтгүй хүчээр зөвшөөрөлгүй Хятад вакцин турших гээд бна. Хаа байна тэр төсөв дээр вакцины мөнгө суулгасан гэсэн. Одоо Хятадын үнэгүй вакцин тарих гээд ичихгүй ард иргэдээ доромжлоод суудаг ийм төр засагт үнэхээр дургүй хүрч бна шүү. Одоо бүр давраад мөнгө идэх гэж улайраад дахин 100 сая дол зээл авна ч гэх шиг. Багахан доромжил. Ард иргэдээ юу ч мэдэхгүй гэж бүү басамжил. Урдны юм ул болсон шүү. Бэрдүүд минь.\n

1  |  0
Вашцин(202.131.242.227) 2025 оны 03 сарын 13

Хаана байнаа худалаа яриад

1  |  0
Вакцин(64.119.19.31) 2025 оны 03 сарын 13

Дуусчихсан гээд байна лээ 22 нд нэг өдөр вакцин хийнэ гээд орон сууцны хаалга нь дээр бичсэн байна лээ зохион байгуулалт маш муу

1  |  0
Zochin(64.119.19.42) 2025 оны 03 сарын 13

Oros vaktsinaa l hiilgemeer bna.

1  |  1
Зочин(202.126.89.55) 2025 оны 03 сарын 13

Энэ өглөөний мэдээ өгч бгаа нөхдүүд дандаа арьсаа хамгаалсан,аргацаасан хариулт өгч бхын

1  |  0
М(202.21.107.81) 2025 оны 03 сарын 13

Манай хороо дуудахаар нь очсон чинь баахан залуучууд дугаарлаад зогсож байхаар нь буцсан

1  |  0
Zochin(192.82.69.204) 2025 оны 03 сарын 13

Uursduu ochih ymuu geheer ugui ee horoogoor damjuulj duudna geed bga biz dee

3  |  0
zochin(66.181.183.95) 2025 оны 03 сарын 13

ovchtei bolon ach zeegee harj bui ondor nastnuud medeelelgui ochij tariulaah bolomjgui baigaa tul vactsind hamragdahad n baiguullaga neg odriin tsalintai choloo olgoh zereg ajliig zohion baiguulmaar bna \n

1  |  0
З(139.5.218.167) 2025 оны 03 сарын 13

Тэгээд ч заавал хятад дээр тааруулдаг нь юу юм. Орос болон хамаа алга хийлгэе

1  |  1
З(139.5.218.167) 2025 оны 03 сарын 13

Хэн дуудсан юм.юу ч хэлэхгүй л байна шдээ. Хэзэн дуудах бол гээд хүлээгээд л сууж байна .

4  |  0
Зочин(112.72.15.78) 2025 оны 03 сарын 13

Мэдээллээ үнэн зөв өгмөөр байнаа. Баянзүрх дүүргийн 1-р хорооны иргэдийг 2-р эмнэлэг дээр вакцинжуулалт хийнэ гээд 5 хоног очиж хүлээгээд вакцин байхгүй гээд хийхгүй хөгшчүүлийг чирэгдүүлж байна ш дээ .

4  |  0
Zochin(66.181.185.219) 2025 оны 03 сарын 13

Oрос вакцин бол уралдаад л очино ш дээ

2  |  1
ИРГЭН(43.242.242.59) 2025 оны 03 сарын 13

За болиорой, манай хороо хийж эхлээгүй, утасдах юм уу мэдэгдэнэ гээд чимээгүй л байгаа ш дээ.

2  |  0
Top