В.А.Жанибеков Монголын ард түмэнд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өчигдөр (2021.03.22) тохиолоо.

Түүхэн баярт өдрийг тохиолдуулан ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойгоор цахимаар холбогдон мэндчилгээ дэвшүүлсэн нь гэнэтийн бэлэг байлаа. 

Тэрбээр “Өдрийн мэнд, эрхэм хүндэт монгол найзууд аа! Та бүхэндээ бүгдэд нь хамгийн гол нь энэ ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа, мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн итгэл, хүчээ олохыг хүсье. Мөрөөдөх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Ажиллах, ажиллах бас дахин ажиллах. Тэгвэл бүх зүйл бүтнэ. Бүгдэд нь сонирхолтой сайхан амьдрал, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсье" гэлээ. Мөн "Өнөөдөр тохиож буй Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг үйлдсэний 40 жилийн ойн баярын мэндийг Монголын нийт ард түмэнд дэвшүүлэхийн ялдамд дэлхий дахины нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үетэй хөл нийлүүлэн хөгжих их амжилтыг Монголын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүсэн ерөөе. Цаашид ч манай хоёр орны цэргийн дээд удирдлага, генерал, офицер, алба хаагчдын нөхөрлөл мөнхөд үргэлжлэх болтугай" гээд сансрын нисэгч Ж.Гүррагчаа найздаа халуун дотно мэндчилгээ илгээсэн юм. 
 


ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков мөн “Монгол Улс орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Нэн түрүүнд Оросын ард түмэн Монголын ард түмнээс үзүүлсэн буцалтгүй тусламж, нөхөрсөг, халуун дулаан сэтгэлд талархаж явдаг билээ. Оросын ард түмэнд тулгарсан дайны хамгийн хүнд хэцүү үед Монголоос хүнс, нэхий дээл ачсан чингэлгийн цуваа Оросын хотуудад хүрч байсан бөгөөд Өрнөд фронтод Монголоос тусламж болгосон тэмээ хүртэл “үүрэг гүйцэтгэж” байлаа. Намайг баярлуулсан бас нэг үйл явдал нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг Цэргийн наадмын “Танкийн биатлон” төрөлд оролцож байсан Монголын Зэвсэгт хүчний танкийн экипажууд туршлагатай, өндөр хөгжилтэй орнуудын багуудаас түрүүлж, тэр дундаа Оросын танкийн экипажуудыг сандаргаж байсныг харахад бахархал төрж байлаа. Өөрийн улсын багийг биш Монголын багийг илүү дэмжих үе ч байсан. Монголын багууд гайхамшигтай амжилтыг үзүүлсэн билээ” хэмээн Монголын ард түмэн болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гражданин Монголии(202.126.89.71) 2025 оны 03 сарын 13

Желаю здоровья и счастья многоуважаемому другу монгольского народа!

1  |  0
монгол хүн(202.9.40.164) 2025 оны 03 сарын 13

Гэгээн зөвлөлт орны найртай сайхан тусыг \nНэгэн хүүтэй эхийн хайртай зүйрлэм сэтгэлээр

1  |  0
zochin(202.126.89.201) 2025 оны 03 сарын 13

Пөөх ямар их хөгшрөө вэ

1  |  1
Цэрэндаш Бямба (176.59.32.49) 2025 оны 03 сарын 13

Энэ сайхан сэтгэлтэй хунд манайхан ямар шагнал огсон юм бол

2  |  0
зочин (202.9.46.132) 2025 оны 03 сарын 13

САНСРЫН АНД ТАНД БАЯРЛАЛАА. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

1  |  1
дундаа(103.212.119.15) 2025 оны 03 сарын 13

Жанибеков гэх овог нь бол алдартай сурвалжит овог шүү. Манай илхаант улсын язгууртаны үр хойчис болой

2  |  0
12(202.126.90.108) 2025 оны 03 сарын 13

202.179.27.171 -т Жанибеков биш харин та өөрөө төлөвшсөн учраас бусдыг эерэг харж эхэлж бна.

3  |  0
Засаг(202.179.27.171) 2025 оны 03 сарын 13

1981 онд томроод л дуугарч ядаад л байсан даа. Жанибеков одоо хөгшрөөд дэлхийг дэврүүн сэтгэлээр биш яг байгаа байдлаар нь хардаг болсон байна. Төлөвшил гэж ийм байдаг аж.

3  |  1
Иргэн(202.9.46.224) 2025 оны 03 сарын 13

Танд эрүүл энхийг хүсьеэ

3  |  0
Top